Зуун буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн ОХУ-ын Башкиртостаны нийслэл Уфа хотноо гурван долоо хоногийн турш үргэлжилж, өнгөрөгч лхагва гаригт өндөрлөлөө. Таван тивийн шилдэг 40 даамчин өрсөлдсөн тус тэмцээнд манай хоёр тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар оролцлоо. Тэмцээний эхний шатанд “В” хэсэг (дэлхийн аварга агсан Баба Си-гийн нэрээр нэрлэгдсэн)-т өрсөлдсөн Ази тивийн дөрөв, улсын 10 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг гурав хожиж, тав тэнцсэн амжилтаар гуравдугаар байр эзэлж, финалд тоглох эр хээ авсан юм.
Манай тамирчныг группт нь хожсон цорын ганц тамирчин болох Камеруны ОУМ Томми Мбонго түүнтэй адилхан 11 оноотой гарсан ч ахлах тэнцээ олныг авсан гэдгээрээ их мастер маань шилдгийн шилдэг 12-ын тоонд багтсан юм. Улмаар Д.Эрдэнэбилэг ОХУын Александр Гетманский, Кот Д’Ивуарын Ано Адонистой тэн цэж, шигшээ тоглолтынхоо гарааг муугүй эхэлсэн ч дараалан зургаа хожигдсоноор “Final A”-д сүүлчийн байр эзэллээ. Гэхдээ дэлхийн шилдэг 12 тоглогчийн тоонд багтсан манай тамирчин 50 мян ган рублийн шагнал хүртлээ. Харин “А” хэсэг (дэлхийн аварга аг сан, ЗХУ-ын даамчин Андрейко гийн нэрээр нэрлэгдсэн)-т тоглосон 2012 оны Азийн АШТ-ий алтан медальт, улсын зургаан удаагийн аварга Ганбаатарын Ганжаргал групптээ зургадугаар байр эзэлж, “Final B”-д өрсөлдөх эрхтэй болсон.
Тэмцээний бусад сонин сайхнаас дурдвал ердөө сар гаруйхны өмнө даамын хаан титмийн төлөөх халз тоглолтод А.Шварцманыг буулган авсан Санкт-Петербургийн уугуул Александр Георгив сүүлийн хоёр өрөгтөө Зааны ясан эргийн ИМ Жоел Аце, ОУМ Ано Адонис нарыг дараалан хо жиж, дэлхийн аварга цолыг долоо дахь удаагаа хүртлээ.
Түүнтэй эцсийн мөчийг хүртэл ширүүн өрсөлдсөн Голландын вундеркинд Роел Бумстра сүүлчийн өрөгтөө Украины их мастер Юрий Аникеевтай тэнц сэнээр хүрэл медаль дээр буусан юм. Өмнөх ДАШТ-ий хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга, Камеруны гроссмейстер Жан-Марк Нжофанг медалийн өнгөө хувир гаж, мөнгөн медаль зүүсэн байна. Тэрбээр шийдвэрлэх өрөгт хойд хөршийн хүчтэй даамчдын нэг Александр Гетманскийг байрлалаар шахан хожсон юм.
.jpg)
М.ОРГИЛ