Энэ сарын 16-нд Арменд эхэлсэн FIDE-гийн “Том цом”-ын цувралын хоёр дахь тэмцээний 3 тавилын дараа Н.Жагнизе (Гүрж, 2550) 2.5, Т.Батчимэг (Монгол, 2316), Х.Конеру (Энэтхэг, 2597), А.Музычук (Словен, 2593), А.Стефанова (Болгар, 2531) нар 2, А.Ушенина (Украин, 2499) 1.5, О.Гиря (ОХУ, 2436), Э.Даниелян (Армен, 2475), Т.Косинцева (ОХУ, 2526), В.Чмилите (Литв, 2511), Д.Харика (Энэтхэг, 2492), Б.Хотенашвили (Гүрж, 2531) нар 1 оноотой байна.
Манай шатарчин эхний тавилд тэмцээнийг хошуучлагч Н.Жагнизетэй учраа таарч, хэдийгээр ялагдсан ч (18.M:e7!? гэж морь, тэмээгээ тэрэг, 2 хүүгээр арилжиж төвдөө нүүргүй хүүтэй болон нүүх боломж байсан) удаах тавилд О.Гирягийн “бэрсний хишиг хүртээлт”-ийн гараанд авсан хүүгээ хамгаалсаар материалын давуутай болж хожив. Тэрбээр гуравдугаар тавилд сөрөг талын хүчийг өөртөө ашигтай газар урин авчирч “Зэлтэрийн гацаанд” оруулах тактик хэрэглэн, өрсөл дөгчийнхөө ар талд гарч улмаар мадаар заналхийлж ялалт байгуулсан өргийг сонирхоно уу.

ГЕЛЬФАНД, НАКАМҮРА ХОШУУЧИЛЖ БАЙНА
Энэ сарын 13-23-нд ОХУын нийслэлд болж буй дэлхийн аварга агсан М.Талийн дурсгалд зо риул сан тэмцээнд 10 их мастер тойр гийн журмаар тоглож байна. Таван тавилын дараа Б.Гельфанд (Израиль, 2755), Х.Нака мүра (АНУ, 2784) хоёр 3.5, М.Карлсен (Норвеги, 2864), Ш.Мамедьяров (Азер байжан, 2753) нар 3, Ф.Карауна (Итали, 2774), Д.Андрейкин (ОХУ, 2713) 2.5, В.Ананд (Энэт хэг, 2786), С.Карякин (ОХУ, 2782) 2, В.Крамник (ОХУ, 2803), А.Морозевич (ОХУ, 2760) нар 1.5 оноотой байна. Ирэх намар дэлхийн аваргын титмийн төлөө халз тулах хоёр гроссмейстерийн тоглосон харьцангуй богино өргийн бичлэгийг үзнэ үү.
