Хөнгөн атлетикт, тэр дундаа ойрын зайн гүйлтэд ихэвчлэн өнгөт арьст тамирчид ноёлдог бичигдээгүй хууль бий. Гэхдээ ганц нэг “бүгээн зүсмийн” спринтерүүд ч дээд амжилт тогтоож, аваргалж байсныг түүх гэрчилнэ. Ингээд “хүн гөрөөс”-үүдтэй эн тэнцүү хурдалж байсан шилдэг цагаан арьст гүйгчдийн тухай толилуулъя.
ТОМАС БЭРК (АНУ)
Хувийн дээд амжилт - 10,6 сек
Орчин үеийн анхны олимпийн 100 м-ийн гүйлтэд Бостоноос ирсэн америк залуу өөрийн зохиосон нам гарааны давуу талыг ашиглан түрүүлжээ. Тэрбээр урьдчилсан гараанд 10.6 сек, шигшээ уралдаанд 12 сек-ийн амжилт үзүүлсэн төдийгүй 400 м-ийн зайд ч манлайлжээ.
“Афин 1896”-д аваргалж, алдар хүндийн эзэн болж, багагүй баяжсан энэ эр жилийн дараа төрөлх Бостон хотдоо марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулсан нь өдгөө дэлхийд эхний тавд ордог нэр хүндтэй уралдаан болж өргөжжээ.
ЧАРЛЬЗ ПАДДОК (АНУ)
Хувийн дээд амжилт - 10,4 сек
Америкчуудын бахархал болсон энэ тамирчин багадаа тун үлбэгэр, сул дорой хүүхэд байжээ. Харин тэднийх Техасаас Калифорнид нүүж ирсэн нь хүүд сайнаар нөлөөлж, хатуу чанга биетэй, шантарч няцахыг үл мэдэгч нэгэн болж хувирсан бөгөөд коллежийнхоо хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн болсон юм. Гэвч Дэлхийн I дайны улмаас Чарлид тэмцээн уралдаанд өөрийгөө сорих боломж бараг олдсонгүй. Хэдий тийм ч бэлтгэлээ огт цалгардуулсангүй, формоо алдалгүй байсаар дайны дараа дотооддоо болсон ихэнх тэмцээнд түрүүлж Антверпений олимпод оролцох эрхийг авчээ. Бельгид болсон зуны олимпийн VII наадамд Паддок 4х100 м-ийн буухиад аваргалж, 200 м-ээс мөнгөн медаль авчээ. Улмаар жилийн дараа 100 м-ийн зайд 10.4 сек-ийн амжилт үзүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. “Парис 1908”-д 200 м-ээс дахин мөнгөн медаль авсныхаа дараа тэрбээр зодог тайлав. Их спортоо орхисны дараа Паддок армид алба хааж, сэтгүүлч, кино жүжигчин... гээд хийгээгүй ажил ховор.
ПЕРСИ УИЛЬЯМС (КАНАД)
Хувийн дээд амжилт - 10,3 сек
Түүнийг 15 настайд эмч зүрхний өвчтэй хэмээн оношилж, тэмцээн урал даанд оролцохыг нь хориглосон ч Уильямс тоолгүй бэлтгэлээ хийсээр та ван жилийн дараа Амстердамын олимпоос хошой алтан медаль хүртсэн юм. Гэвч удалгүй хүнд гэмтэл авч, зодог тайлахаас өөр аргагүйд хүр чээ. Богинохон хугацаанд гялалзсан агуу спринтер 1982 онд 74 настай даа амиа хорлосон гэдэг.
БОББИ МОРРОУ (АНУ)
Хувийн дээд амжилт - 10,52 сек
Тэрбээр спортын замналаа америк хөлбөмбөгөөр эхэлжээ. Дамжуу лалт хүлээж аваад өрсөлдөгчдөдөө гүйцэгдэлг үй тачдаун хийдэг байсан Морроу хэдхэн жилийн дараа Монреалийн олимпоос гурван алтан медаль хүртэж, Америк орныг байлдан дагуулжээ. Тэгэхдээ ойрын зайн гол гурван төрөл 100 м, 200 м (20.6 секээр дэлхийн рекордыг тогтоосон), буухиад бүгдэд нь аваргалж, цагаан арьст гүйгчдээс анхны хет-трикийг хийсэн юм. Эл амжилтыг нь үнэлж, Sport Illustrated түүнийг оны шилдэг тамирчнаар нэрлэсэн юм.
АРМИН ХАРИ (ГЕРМАН)
Хувийн дээд амжилт - 10,0 сек
100 м-ийн зайд олимпийн аварга болсон анхны америк бус тамирчин бол Германы Армин Хари. Тэрбээр олимп болохоос сар гаруйн өмнө Цюрихт нэг үдшийн дотор хоёр ч удаа 10.0 сек хурдалсан бөгөөд “Ром 1960”-д амжилтаа давтжээ. Гэвч дайны хөлд туйлдан сөхөрсөн Баруун Гер ман энэхүү олимпоос хойш санхүү- гийн гүнзгий хямралд орж, зарим нэг спортын төрөлд, ялангуяа хөнгөн атлетикт хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй болсон тул Хари дөнгөж 23-хан насандаа пүүзээ ханандаа өлг өсөн аж.
ВАЛЕРИЙ БОРЗОВ (ЗХУ)
Хувийн дээд амжилт - 10,07 сек
Украин гаралтай Борзовыг хамгийн ухаалаг уралдаанчдын нэг байсан гэж үздэг. Тэрбээр нам гарааны техникийг боловсронгүй болгосны зэрэгцээ, дүрс бичлэгээс өрсөлдөгчийнхөө гүйлтийн онцлогийг судалж, арга техникийг нь өөрийн болгон эзэмшиж чаддаг агуу тактикч нэгэн байлаа. Дашрамд сонирхуулахад ойрын зайн гүйлтийн хамгийн богино нь болох 100 м, 200 м-т нэг олимпод хоёуланд түрүүлсэн АНУын бус гуравхан тамирчин байдгийн нэг нь Валерий Борзов (нөгөө хоёр нь Уильямс, Болт) бөлгөө.
АЛЛАН УЭЛЛС (ИХ БРИТАНИ)
Хувийн дээд амжилт -10,11 сек
Олимпийн 100 м-ийн зайд хамгийн сүүлд түрүүлсэн цагаан арьст гүйгч бол Шотландын Аллан Уэллс. Сонирхолтой нь тэрбээр спринтерүүдийн хувьд харьж яваа насандаа буюу 28-тайдаа дээрх амжилтыг үзүүлсэн. Бас болоогүй ээ, мань эр тэрхүү олимп (Москва 80)-оос уртын харайлтаар мөн гөн медаль хүртэж, давхар давхар авь яастайгаа нотолсон. Өдгөө тэрбээр дасгалжуулагчийн албанд зүтгэж буй.
ПЬЕТРО МЕННЕА (ИТАЛИ)
Хувийн дээд амжилт - 10,01 сек
Итали эр Москвагийн олимпийн 100 м-т Их Британийн Уэллст ялагдсан ч хэдхэн хоногийн дараа өөрийн дуртай 200 м-ийн зайд хялбархан түрүүлжээ. Жилийн өмнө 19.72 сек (гэвч IAAF Пьетрод салхи тусалсан гэж үзээд амжилтыг нь хүчингүйд тооцсон) хурдалж байсан учраас энэ зайд түрүүлнэ гэдэгтээ дэндүү итгэлтэй байлаа. Түүнийгээ ч сэтг үүлчдэд нуулгүй ярьж, хэлсэндээ хүрч аваргалсан юм. Энэ удаа 19,96 сек хурдалсан бөгөөд энэ шинэ дээд ам жилт тогтооход хангаллтай хуга цаа байв. Хожим 1996 онд домогт Майкл Жонсон түүний рекордыг эвдсэн түүхтэй. Мөн түүний 150 м-ийн зайд тогтоосон гэх албан бус рекорд нь 26 жилийн турш оршин тогтнож, өнгөрсөн онд Усэйн Болт эвдсэн билээ.
КОНСТАНТИНОС КЕНТЕРИС (ГРЕК)
Хувийн дээд амжилт - 10,15 сек
Өнөө үед олимп, ДАШТ-ий ойрын зайн гүйлтийн шигшээ уралдаанд цагаан арьст гүйгч уралдахыг та цэнхэр дэлгэцээрээ бараг харахгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Харин “Афин 2004”-ийн өмнөхөн Европын аварга болж “цахиур хагалсан” Грекийн Кентерисээс эх орон нэгтнүүд нь олимпийн медаль хүсэн хүлээж байв. Гэвч олимпийн бамбарыг асаах тамирчдын жагсаалтад нэр нь багтаж, Грек даяар маш алдартай болоод байсан Кентерис наадмын үеэр допингийн шалгалтад унасан билээ.
КРИСТОФ ЛЕМЭТР (ФРАНЦ) 
Хувийн дээд амжилт - 9,92 сек
100 м-т 10 сек-ээс дотогш гүйсэн анхны цагаан арьст тамирчин бол Францын Лемэтр. Тэрбээр 2010 оны долдугаар сарын 9-нд 100 м-т 9,92 сек, 2011 онд 200 м-т 19,80 сек тус тус хурдалж, хувийн дээд амжилтаа тогтоожээ. Европын АШТ-ий дөрвөн алт, “Дэгү 2011” дэлхийн аваргын хүрэл медальт Кристоф Лемэтр өдгөө цагаануудын ганц найдлага болоод байна.
А.ЭРДЭНЭБОЛД