Д.Лувсаншарав (Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч): -Би Хэнтийн хүн. Хэнтийн хүн болохоороо Б.Бат-Эрдэнийг дэмжиж, худлаа магтаж байна гэж хүмүүс бодохгүй байх. Яагаад гэвэл аваргынхаа тухай надтай адил бодолтой хүн олон бий. Бараг л ноднингоос манай шинэ Ерөнхийлөгч хэн байж болох вэ гэж бодсон хүн л дээ, би. Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн санаанд тун орж ирэхгүй байсан юм. Энэ хүнийг ардчиллынхаа зарчмаар ард түмнээсээ асууж байгаад нэрийг нь дэвшүүлсэнд муу, сайн нэр бишгүй дуулсан намд нь би их баярлаж байгаа хүн дээ.
Б.Бат-Эрдэнэ ноён нуруутай, нухацтай, даацтай, шударга, ухаалаг, хөдөлмөрч хүн. За тэгээд хувийн энэ мэт олон сайн чанар дээр нь хуульч мэргэжилтэй нь түүнийг яах аргагүй Төрийн тэргүүн болгоод байгаа юм. Манайх чинь геологич, инженер, орчуулагч, сэтгүүлч Ерөнхийлөгчтэй байлаа. Тэд маань ямар нэг хэмжээгээр алдсан, эндсэн юм байдаг бол тэр нь хуульч мэргэжилгүйтэй нь холбоотой байж мэдэх юм шүү, би тэгж боддог хүн.
Б.Бат-Эрдэнийг ардаа баахан муу улсаа нууж хааж, авлигатай тэмцэх тэмцлийг зогсооно гээд байна уу даа. “Хэлэмгий хүн сурамгай” гэж нэг үг бий дээ. Б.Бат-Эрдэнэ хүү маань харин ч алагчлахгүй гэдгээ хэлээд байна. Шинэ Ерөнхийлөгчтэй болцгооё оо та минь, Б.Бат-Эрдэнэ баатраа дэмжээрэй.
Тэмцэгчдээс бараг ганцаараа тунаж үлдсэн хүн .jpg)
Н.Сувд (Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин): -Би Б.Бат-Эрдэнэ аваргыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад баяртай байна. Анх барилдаж эхэлсэн үеэс нь мэднэ. Хувь хүний чанар бүх юманд илэрдэг. Ямар ч асуудалд ул суурьтай, тэсвэр тэвчээртэй ханддаг ухаантай хүн. Энэ бол улстөрч хүнд байх ёстой чанар. Ялангуяа Ерөнхийлөгч хүнд энэ чанар хамгийн чухал. Намчирхаж туйлширдаггүй, буруу зүйлд аль ч намыг шүүмжлэх сэтгэлийн хаттай хүн гэдгээ УИХ-д арваад жил ажиллахдаа харуулсан. Өөрийн намын Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан хүн Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр хэн ч байгаагүй. Зөвхөн үүгээрээ л ямар шударга хүн болохоо баталж нотолсон гэж боддог.
Намчирхдаггүй Ерөнхийлөгч л УИХ, Засгийн газрынхаа зөвийг дэмжээд, бурууг засаад явж чадна. Манайд өнөөдөр дутаж, үгүйлэгдэж байгаа юм энэ л байна. Аваргад байгаа бас нэг давуу тал бол түүний хуульч мэргэжил. Хуульч хүн хуулийг дээдлэхэд бусад улстөрчдөд өө, нийт ард түмэндээ үлгэр үзүүлнэ. Бас нэг хайр хүргэм чанар нь жинхэнэ эх оронч, байгаль дэлхийгээ хайрладаг тэр сайхан сэтгэл, ухаан нь юм даа. Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө хамгийн тууштай тэмцэгч бол Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч л байна. Тэмцэгчдээс бараг ганцаараа л тунаж хоцорлоо доо.
Ерөнхийлөгч болбол энэ ажлыг Төрийн тэргүүний нөлөө, далайцаараа ахиулж эх орон, ард түмэндээ ашигтай болгоно гэдэгт огт эргэлзэхг үй байна. Тужийн нарсанд 100 га газарт мод тарьсан нь яасан сайхан ургаа вэ? Үүнийг хараад хэчнээн баярлав аа. Өөрөө даруухан хүн болохоор энэ тухайгаа ярьдаггүй юм байна. Өөр хүн бол ч дэлхийг эргүүлчихсэн юм шиг юм ярина даа. Ийм сайхан хүнээ Ерөнхийлөгч болгоцгооё гэж ард түмэндээ хандан уриалъя даа.
Сурталчилгаанд явж байгаа бөхчүүдийн үг үнэ цэнэтэй юм бол сонгуульд өрсөлдөж байгаа Б.Бат-Эрдэнийнх түүнээс үнэтэй
Р. Чулуун (Ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн) -УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байгаад олон хүн гайхаж байна л даа. Бөх хүн л гэнэ, боловсролгүй хүн л гэнэ, хэлэхгүй юм алга. Спортын сэтгүүлчээр олон жил ажиллаж байсан хүний хувьд та энэ бүхнийг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ? -Ерөнхийлөгч гэсэн тусгайлсан мэргэжил байхгүй шүү дээ. П.Очирбат , Н.Багабанди Ерөнхийлөгч нар инженер байсан бол, Н.Энхбаяр маань орчуулагч байсан, Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй. Энэ утгаар нь яривал Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол хуульч эрх зүйч мэргэжилтэй.
Би түүнийг бөх хүн гэдгээр нь хүлээж авахгүй байна л даа. Харин бөх барилдаж байсан уу гэвэл барилдаж байсаан. П.Очирбат ч тэр, Н.Багабанди ч тэр, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд бүгдээрээ л бага байхдаа сайртай хөлөөрөө уралдаад л, дээлээ ураад барилдаж л байсан байлгүй. Хүн болгон бөх болдоггүй. Б.Бат-Эрдэнэ тэдний л адил барилдаж байсан ч Монгол наадамд хамгийн олон түрүүлсэн аварга болжээ.
Одоо харин барилдах нас нь өнгөрсөн, тэр хүн улс төрийн тогоонд чанагдаад олон жил боллоо. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон төрийн хар хүн. Тийм болохоор би энэ хүнийг бөх хүн гэж харахгүй байна аа. Ерөнхийлөгчийн сонгуульд бөх хүн дэвшлээ гэж үзэхгүй байна. Барилддаг гэдэг утгаар нь баалах хэрэггүй байх. Оновчтой ч зүйл биш. Өөлбөл бурханд ч хүртэл өөлөх юм бий. Нэг хуучны үг байдаг шүү дээ. “Чулуу бүхэн сүүдэртэй” гэж. Өөрөөр хэлбэл өндөг шиг өөгүй хүн байхгүй гэсэн үг. Сонгууль гэдэг хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг зүйлийг харуулдаг тийм л сонголт. Ээлжит уралдаан юм. Хэн нь ялах юм гэдгийг энэ сарын 26-нд харна даа. Бас нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ нэрээ дэвшүүлж өрсөлдсөн нь байж болох хувилбар гэж үзэж байгаа. -Бөх хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ гэж өрсөлдөгч тал маань нэлээн шүүмжилж байна . Тэгсэн мөртлөө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сурталчилгаандаа бөхчүүдийг дагуулаад яваад байгаа. Бөхчүүдийг намдаа элсүүлж байна. Энэ бүгдийг та юу гэж үзэж байгаа вэ?
-Бөх хүн төрд хэрэгтэй гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ. Аль ч намд бөх хэрэгтэй л юм байна. Үг нь ч үнэ цэнэтэй л юм байна. Сурталчилгаанд явж байгаа бөхийн үг хэрэгтэй юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Б.БатЭрдэнийн үг түүнээс үнэ цэнэтэй гэдэг нь харагдаж байна. Би ингэж л харж байна.