УИХ-ын гишүүн С.Баярцогтыг хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын ерөнхий прокурорт өнгөрсөн баасан гаригт ханджээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тус хэлтсийнхнээс лавлахад “С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлт Улсын ерөнхий прокурорт тавьсан нь үнэн” гэхээс өөр зүйл хэлэхийг хүссэнгүй. Түүний Швейцарийн банкин дахь нууц данс болон тэнд байсан нэг сая ам.долларын хөрөнгөө мэдүүлээгүй, хэрхэн хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болоод буй гэнэ. Харин Улсын ерөнхий прокурор АТГ-аас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхээс С.Баярцогтод холбогдох хэргийн хувь заяа тодорхой болох аж.
Г.РАВЖАА