ОРЦ:
- 4 ш желатин (хуудсан желатин)
- 300 мл цөцгий
- 2 х/х нунтаг элсэн чихэр
- 300 мл кофе
- Шанцай
ХИЙХ АРГА:
Желатина бүлээн усанд дэвтээнэ. Энэ зуураа цөцгий, нунтаг элсэн чихрээ хольж сайтар хутгаарай. Мөн нунтаг шанцайгаа нэмнэ.
Өөр аяганд кофегоо бэлтгэнэ.
Дэвтсэн желатинаа кофе болон цөцгийтэй аяганд тус тусад нь хийнэ.
Шилэн аяганд эхлээд цөцгийтэй зуурмаг хийнэ. Дээр нь кофе, дахиад цөцгийтэй, дараа нь кофе хийгээд хөргөгчинд хийж 4-6 цаг байлгасны дараа амтархан зооглоорой.