ОРЦ:
- 4 ш тахианы цээж мах
- 200 гр давжаа улаан лооль
- 3 ц/х песто
- 3 ц/х цөцгий
- шинэхэн базилик
- 1 ц/х чидун жимсний тос
ХИЙХ АРГА:
Тахианы махны арьсыг хуулж, цэвэрлээрэй. Үүнийгээ чидун жимсний тос хийж халаасан хайруулын тавганд хийж шарна. Өнгөн тал нь шаргал болтол хүлээх ба хоёр талыг нь шарахад ойролцоогоор 12-15 минут болно. Шарж байх зуураа давс, перецээр амтлаарай.
Улаан лоолио таллан хуваагаад тахиатай хайруулын таваг руу нэмнэ. Зөөлөрч болтол нь хэдэн минут хуураад галаа багасган песто, цөцгий хоёроо хийнэ. Бэлэн болсон цөцгийтэй тахианы махаа шинэхэн базиликаар чимэглээд агшаасан будаа, нухсан төмс эсвэл жигнэсэн брокколитой таваглаарай.