Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль буюу тус дүүргийн 45 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө.
10.10 цагт Ерөнхий сайдыг очиход тус хэсгийн хорооны сонгогчдын ирц 14 хувьтай байлаа. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг Засгийн газрын тэргүүн нийт сонгогчдод уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.