“Намайг сонгох юм бол зургадугаар сарын 27-нд би шууд ажилдаа орно. Надад Ерөнхийлөгчийн ажилд суралцах, Төрийн ордон дотор өрөөгөө хайн будилах асуудал байхгүй. Би зургадугаар сарын 27-нд та бүхэнтэй энэ талбайд уулзан талархлаа илэрхийлж, баяраа хуваалцах болно” хэмээн сонгуулийн сурталчилгааны хаалтын ёслол дээрээ АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлж байсан нь өчигдөр ёсоор болов.
Урьдчилсан дүнгээр тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ээлжит ялалтаа байгуулж, улиран сонгогдох нь тодорхой болсон учир Сүхбаатарын талбайд ялалтаа ард түмэнтэйгээ тэмдэглэлээ. Энэ баярыг хуваалцахаар, хийсэн сонголт нь баталгаажсанд баярласан олон хүн цуглажээ. “Ард түмэндээ баярлалаа” гэсэн бичгийг талбайн хоёр талд өлг өсөн байв. “Хурд”, “Никитон”, “Харанга” хамтлагийнхан тоглолтоо сонирхуулж, ялалтыг ард түмний зүрхэнд огшоож өгс өн. “Хурд” хамтлагийнхан “Монголд төрс өн юм”, “Цэргийн бодол”, “Дэлгэсэн тэрлэг шиг Монгол” болон “Хонхны дуу”-гаар эх орноо гэх омогшил төрүүлсэн бол “Никитон” хамтлагийнхан эрч хүч бэлэглэж, “Харанга” хөгжил, шинэчлэл, сайхан ирээдүйн төлөө замд гарахыг уриалсан.
АН-ын дарга Н.Алтанхуяг “Дахин ардчилсан Ерөнхийлөгчтэй болсны баярын мэнд хүргэе. Ард түмэн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө түүхэн сонголт хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар Төрийн тэргүүнтэйгээ хамтарч, шинэчлэлийг нэр төртэйгээр хийхээ амлаж байна. Их бүтээн байгуулалтыг цогцлоож, авлигыг устгахаар хийсэн та бүхний сонголт, хүслийн төл өө тэмцэнэ ээ” хэмээн амлав.
УИХ-ын дарга З.Энхболд “Тогтвортой байдал, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн замыг сонгосон ард түмэндээ баярлалаа. Сонгууль дууссан. Одоо ажилдаа орцгооё. Дөнг өж сая УИХ-ын чуулган хуралдлаа. Би Ерөнхийлөгчтэй өглөө уулзсан. Амласан ёсоороо тэр ажлаа хийгээд сууж байна лээ. Зургийг нь би твиттертээ оруулсан, та бүхэн үзнэ биз” гэв
. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Никитон хамтлагийн “Янаг цэцэг” дууны мэдсээр байж чи авсанг үй.. гэсэн мөрийг жаахан өөрчлөөд мэдсээр байж бид яллаа гэж дуулмаар байна. Сонгуулийн үеэр нийслэлийн иргэдтэйгээ уулзаж байхад шинэ Улаанбаатарыг цогцлоох, эх орондоо хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, олимпийн наадмыг зохион байгуулах Ерөнхийлөгчийн санааг дэмжиж байсан. Нийслэлчүүд “тасархай” байсан шүү. 2016 онд бид нисэх онгоцны шинэ буудлаа, 2020 онд метрогоо ашиглалтад оруулна. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгоно. Энэ бүх санаачилгыг дэмжиж байсан учраас мэдсээр байж яллаа гэж байгаа юм. Зорилгоо биелүүлэхийн төлөө Ерөнхийлөгчтэйгээ хамт хөдөлмөрлөе, зүтгэе” гэлээ.
Хамтлагууд тоглож, УИХ дахь олонхийн бүлгийн болон АН-ыг дэмжиж сонгуульд оролцсон урлаг, спортынхон урд эгнээг эзлэн сууж ахуйд ч улиран сонгогдсон Ерөнхийлөгч гарч ирээгүй байлаа. “Харанга” хамтлаг “Толин хул” дуугаа дуулаад дуусмагц тэрбээр гар далласаар гарч ирээд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Дараа нь тэрбээр “Ээж, аав шиг минь байдаг ард түмэндээ баярлалаа. Эзэн Чингис хаандаа баярлалаа. Энэ өдөр 2.9 сая Чингис сэрлээ. Та бүхнийхээ, Монгол Улсынхаа төлөө өсгөсөн хүү шиг чинь чин үнэнчээр зүтгэнэ. Ард түмэндээ эрх чөлөө олгож, улс эх орондоо шударга ёс тогтоож, хөгжлийг эрчимжүүлэхийн төл өө ажиллана. Дэлхийн чихийг дэлдийлгэж, анхааралд өртсөн сонгууль болж өнгөрл өө. Алдартай аварга, анх удаа эмэгтэйх үн өрсөлдсөн сонгууль байлаа. Өрсөлдсөн хоёр эрхэмтэйгээ цаашид ч хамтран ажиллана. Миний өрсөлдөгчдөд өгсөн итгэлийг олж авахын төлөө хичээх болно. Монгол Улсынхаа нэр хүндийг би олон улсад сайнаар авч явж чадна. Та бүхний өгсөн санал бүрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана” гэлээ.
Ингээд АН-ын удирдлагууд, олонхийг бүрдүүлэгчид, ардчиллыг дэмжигч олны танил эрхмүүд тайзан дээрээс “Халуун элгэн нутаг” дууг хамтран дуулснаар баярын ажиллагаа өндөрлөв.