АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлжээ. Үүндээ “Ерөнхийлөгч Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран ажиллах болно” гэжээ.
Дэлхийн олон орны Төрийн тэргүүнээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн баярын мэндчилгээ тасраагүй байна. Энэ бол түүний нэр хүнд олон улсад өндөр байгаагийн, Монгол Улсаа төлөөлөх хэмжээний улстөрч гэдгийнх нь нэг баталгаа. Тэгэхээр бид зөв сонголт хийжээ. Гэхдээ болоод өнгөрсөн сонгуулийн хойноос эргэцүүлэх зүйлс бас үлдэв.
СОЛИХ ХҮСЭЛ БУЮУ НАЙМАН ХУВЬ
Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн ажлаа дуусгаг, үр дүнг нь үзье гэсэн хүмүүс АН-ын нэр дэвшигчийг сонгосон. Ц.Элбэгдорж нийт сонгогчийн 50.23 хувийн саналаар улиран сонгогдсон ч МАН-ын Б.Бат-Эрдэнээс ердөө найман хувиар л илүүрхсэн юм. Үүнийг өөр өнцгөөс харвал “Арай л гэж яллаа” гэж болно. Өрсөлдөгчид дотроо Ерөнхийлөгч аль ч талаасаа илүү байсан ч илт давуугаар ялж чадсангүй. Хэрэв МАХН-аас Н.Удвал нэр дэвшиж, 6.5 хувийн санал “зулгаагаагүй” бол Б.Бат-Эрдэнэ сонгогдчихож мэдэх л байлаа. Нийт сонгогчийн 41.89 хувь нь МАНын нэр дэвшигчийг дэлхийд хүлээн зөвш өөрөгдсөн улстөрч гэж сонгоогүй нь лавтай. Ард түмэндээ хүндлэгдсэн сайхан бөх, УИХ-д гурван удаа сонгогдон ажиллахдаа элдэв хар хортой нэр холбогдоог үйд нь л ач холбогдол өгсөн. Нө гөө талд нь Ц.Элбэгдоржоос “зугтах” цөөн гүй шалтгаан эдгээр сонгогчид байжээ. Тэрбээр авлигатай хийх тэмцлийг эх лүүлсэн, шүүх тогтолцоог шинэчлэхээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажил лаж байгаа. Гэхдээ энэ тэмцлээ зөв хөн МАН-ын авлигачдыг намнахад чиг лүү лээд байгаад нь ард түмэн гайхав. Харьцан гуй нэр цэвэр гэж боддог УИХын гишүүн Ё.Отгонбаяр хүртэл хүнээс 300 сая төгрөг нэхэж дарамталсан байхад ард түмэн хэнд итгэх юм бэ. Авлигачдад хариуцлага тооцох ёстой. МИАТ-тай холбоотой мөнгө угаасан хэрэг, татварын мөнгөөр туйлагчдыг илрүүлэн хариуцлага тооцож байгаад бид талархаж байгаа. Гэвч АН-д авлигач байхгүй гэвэл итгэх хүн ховор. Авлигын хэрэг дээр намчирхалгүйгээр тэмцэж чадвал амлаад байсан шударга ёс чинь утгаараа тогтоно. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд ингэж намчирхалгүй ажил лаж чадаагүй учраас Ц.Элбэгдорж 600 мянган сонгогчийн саналыг алдсан юм.
МАН-ЫН ХАГАРАЛ
Олон нийтийн Ц.Элбэгдоржийг өөрчлөөд үзье гэсэн санал илүүрхсэн учраас Б.Бат-Эрдэнэ тийм өндөр санал авсан. Хэрэв нам нь нэгдэж ажиллаж чадсан бол түүнд ялах боломж байлаа. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийгээ нэр дэвшүүлэхээр шийдсэнээс эхлээд сонгууль дуусах хүртэл МАН-ыг төлөөлөх лидерүүд нь огт харагдсангүй. Намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар л түүнийг дэмжлээ. М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр, Д.Лүндээжанцан… бүгд усанд хаясан чулуу мэт байв. Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзоригийн бүрэн эрхийг баталгаажуулахын төлөө 20 жил эрх барьсан намын лидер улстөрчид “гудамжны” аргаар тэмцэхээсээ ичээгүй. Гэтэл УИХ-ын нэг тойргийн биш, Монгол Улсыг тэргүүлэх сонгуульд хүч үзсэн нэр дэвшигчийнхээ талаар амаа ч ангайгаагүй нь гайхал төрүүлэв. МАН-ыг төлөөлөх лидер улстөрчид нь ийнхүү “ичиж” байх зуур залуу үе нь гэрээ бужигнуулж байв. У.Хүрэлсүх бэлтгэсэн “залгамж халаа”-гаа хилийн чанадаас удирдаж, тэд нар нь Б.Бат-Эрдэнийг унагах, Ө.Энхтүвшинг солихын төлөө л ажиллав. Зангидсан гар мэт байдаг үе МАН-д зөвхөн түүх болон үлджээ. Залуусаа дэмжих ёстой. Гэвч МАН-ын залуус хяналтаас гарчихаж. Удахгүй болох Бага хурлаараа тэд сонгуульд хариуцлагагүй оролцсон гэсэн шалтгаанаар намын даргаа авч хаяна гэх биз. Тэднийг чиглүүлж, зангидах толгой, лидер алга. МАН өөртөө шинэчлэл хийхг үй бол удахгүй хөрснөөс арчигдах нь.
ТАЛЦАЛГҮЙ АЖИЛЛАХ ТОМ ҮҮРЭГ ХҮЛЭЭВ
Тэгвэл АН эсрэгээрээ гар нийлж ажиллаж чаджээ. МАН-ыг бодвол энэ намын фракц хоорондын тэмцэл, албан тушаалын төлөөх ашиг сонирхол ямагт ил тод байсан. Гэвч тэд Төрийн тэргүүнээ улираан сонгуулах гэх мэт том эрх ашиг дээрээ нэгдэж чаддагаараа МАН-аас ялгаатай. Ц.Элбэгдоржийн хэмжээнд хүрч өрсөлдөхгүй гэдгээ мэдэж байгаа уч раас хэн ч зэрэгцэн нэрээ дэвшүүлж амбицлааг үй. АН-ын сурталчилгаа сайн, намынх нь бүх лидер Ц.Элбэгдоржийгоо дэмжсэн. Бас гол өрсөлдөгч нам нь дотроо ха гаралдсан нь АН-д ашигтай тусав. Мөн 6.5 хувийн санал хувааж өгсөн Н.Удвалд АН талархах учиртай болж байна. Юутай ч Ц.Элбэгдорж улиран сонгогдлоо. Түүнд амжилт хүсэхдээ Б.БатЭрдэнэ “Талцалгүй ажиллах” ганцхан зарчмыг мартахгүй байхыг онцгойлон сануулсан.
Өрсөлдөгчдийг нь дэмжсэн 600 мянга гаруй сонгогч ч Ц.Элбэгдоржоос үүнийг л хүсэж байгаа. Өмнөх жишгээс харахад Ерөнхийлөгч хоёр дахиа улиран сонгогдохдоо л намын хүлээснээс салж, улс орны эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. П.Очирбат ч, Н.Багабанди ч ийм байлаа. Ц.Элбэгдорж ч ингэж ажиллах биз ээ. Шударга ёс тогтоохыг, авлига, хүнд суртлыг халахыг, амласнаа биелүүлэхийг, талцалгүй ажиллахыг ард түмэн Танаас шаар даж, хүлээж байна. “Миний өрсөлдөгч нарыг сонгосон хүмүүсийн итгэлийг олж авахын төлөө хичээж ажиллана” гэсэн амлалтаа ирэх дөрвөн жилд бүү мартаарай, Ерөнхийлөгч өө.