-Мөнгөний бодлогын хүү гурван жилийнхээ доод түвшинд хүрэв-
.jpg)
Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж 10.5 болгох шийдвэрийг Ерөнхийл өгчийн сонгуультай уралдан гаргалаа. Цаг хугацаа нь ингэж таарсан хэдий ч манай эдийн засаг дахь бодит секторыг дэмжсэн чухал алхам гэдэг нь маргаангүй. Бодлогын хүү ийн хөдлөх өд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт ордог зүй тогтолтой. Хүү өндөр байх үед банкууд зээл олгохоосоо илүү эрсдэл багатай гэгддэг Төвбанкны үнэт цаасыг түлхүү худалдан авах сонирхолтой болдог нь бодит үнэн. Харин бодлогын хүү буурснаар энэ мөнгө нь бодит сектор буюу бизнесийг дэмжихэд зориулагддаг учиртай. Өөрөөр хэлбэл, зээл олгохыг хөхи үлэн дэмжиж, эдийн засгийг сэргээх боломж бүрдүүлж буй хэрэг. Гэхдээ энэ нь бодлогын хүү өнөөдөр буураад л маргааш нь хадгаламжийн болоод зээлийн хүү багасна гэсэн ойлголт огт биш. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын ярьснаар хүүгийн өөрчлөлт нь зургаан сарын дараагаас эдийн засагт нөлөөлдөг гэнэ. Эхний хагас жилд гэхэд нэг хувиар гурвантаа бууруулсан бодлогын хүүгийн нөлөө оны эцэст илүүтэй мэдрэгдэх бололтой. Энэ нь хадгаламж болоод зээлийн хүү бага ч болов буурснаар илрэх юм. 2009 он буюу хямралын жилд түүхэн дээд хэмжээ 14 хувь руу авирч явсан бодлогын хүү ийнхүү буурснаар сүүлийн гурван жилийнхээ хамгийн доод түвшинд очиж байна. Улсын төсвийн зарлага нь орлоготойгоо уялдахуйц бага түвшинд байгаа, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлб өрүүдийн үр дүн гарсан гэдгийг Төвбанкны ерөнхийл өгч хүүг бууруулах шалтгааны хамгийн эхэнд нь тодотгож байгаа. Ямартай ч инфляцын түвшин одоо 9.7 хувь болж нэг оронтой тоонд хүрснийг нь Монголбанк зорилгодоо дөхөж буй алхам гэж үзэх боломжтой юм. Эрэлтийг дэмжсэн Төвбанкны зөөлөн бодлого цаашид ч үргэлжлэх гэнэ. Хаа ч байхгүй өндөр гэгддэг бодлогын хүү энэ эрчээрээ, бас нөлөөлөх хүчин зүйлсийн тааламжтай нөхцөл өөс шалтгаалан нэг оронтой тоо руу үсэрч мэдэхээр байна. Бодлогын хүү нэг оронтой тоонд хүрээсэй гэж хүлээлт арилжааны банкны удирдлагуудад бий ч, энэ бүхнээс хожигч нь үйлдвэрлэгчид байх учиртай. Иргэд тэдний бүтээгдэхүүнийг нь худалдан авах учраас хямд үнэтэй байх нь мөн хэрэглэгчдэд нэмэртэй.