Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хороонд орших Ботаникийн цэцэрлэгийн зүүн талын дөрвөн га газрыг Хууль зүйн яам авч, Шүүх, прокурорын цогцолбор барихаар, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл баруун талын 17 га талбайд сургууль, цэцэрлэг байгуулахаар, урд талын хоёр га газарт “Гранд лайн” компани авто зам тавихаар төлөвлөөд буй. Монголд ганцхан байдаг Ботаникийн цэцэрлэгт өөр зориулалтын барилга барихыг “Өнөөдөр” сонин эсэргүүцэж байгаа. Ботаникийн цэцэрлэгийн ажилтнууд, ШУА-ийн харьяа байгууллагууд, Шинж лэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцлийн жагсаал хүртэл хийсэн юм. Энэ тэмцлийн үр дүн гарч эхэллээ.


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ботаникийн цэцэрлэгийн дөрвөн га газрыг авахаар энэ оны хоёрдугаар сард Төрийн өмчийн хороонд хандан, хоёр удаа албан бичиг илгээсэн юм. ТӨХ уг хүсэлтийг хүлээн аваад Барилга, хот байгуулалтын яаманд хандсан байна. Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолд зааснаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах бүртээ БХБЯ, ТӨХ урьдчилан зөвшилцөх үүрэгтэй. Тиймээс ТӨХ дангаар шийдвэр гаргаж, Ботаникийн цэцэрлэгийн газраас ХЗЯ-нд өгөх эрхг үй учраас БХБ-ын сайдтай зөвшилцсөн аж. Тэр дагуу Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнгөрсөн тавдугаар сарын 29-нд ТӨХнд 1/1712 тоот албан бичиг илгээн, “УИХ-аас 2013 оны хоёрдугаар сарын 8-нд гаргасан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай 23 дугаар тогтоолын хавсралтын 1.2.2.3-д “Ботаникийн цэцэрлэгийн эзэмшил газрыг ногоон байгууламж буюу цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар заасан тул Ботаникийн цэцэрлэгийн 36.4 га газраас дөрвөн га-г Нийслэлийн шүүхийн эзэмшилд шилжүүлэхийг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгчээ. Зөвшилцсөн байгууллага нь ийм хариу өгсөн тул ТӨХ өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд 1а/1798 тоот албан бичиг хүргүүлж, Ботаникийн цэцэрлэгийн газраас дөрвөн га-г өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар нар зөв шийдвэр гаргаж, Ботаникийн цэцэрлэгийн эзэмшлийн газраас ХЗЯ-нд өгөөгүйд, барилга бариулааг үйд, ногоон байгууламжид халдаагүйд “Өнөөдөр” сонин талархаж байна. Харин одоо энэ цэцэрлэгийн зүүн талын 17 га газарт сургууль, цэцэрлэг бариулах санаархлаасаа нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, урд талын хоёр га газарт авто зам тавих төлөвлөгөөнөөсөө “Гранд лайн” компани татгалзана гэж итгэе.