Эмэгтэйчүүдийн эрх тэгш бус байдал хамгийн их газар авсан орнуудын нэг БНСУ-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон сонгуульд эмэгтэй хүн ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь олон улсын анхаарлыг ихэд татав. БНСУ төдийгүй Зүүн хойд Азийн түүхэнд эмэгтэй хүн төрийн жолоог атгаж байсан нь үгүй тул тус улсын долоо дахь Ерөнхийлөгч Пак Гын Хе бүс нутагтаа анхдагч үйл явдлын салхи сэвэлзүүлж буйг дэлхийн хэвлэлүүд тухайн үед тодотгож байлаа. Үнэндээ түүний амьдрал Монголын телевиз үүдээр өдөр шөнө алгасалгүй хөвөрдөг Солонгосын савангийн дууриуд лугаа ээдрээтэй аж. Пак Гын Хе 1952 оны хоёрдугаар ЗҮҮн хойд Азийн анхдагЧ сарын 2-нд БНСУ-ын Хойд Кенсан мужийн Тэгү хотод Пак Чун Хигийн том охин болон мэндэлжээ. 1953 онд гэр бүл нь Сөүл хот руу нүүж, бяцхан Гын Хе Сөүл хотын Жанчун бага сургуульд суралцан, 1970 онд Сунгшим ахлах сургуулийг дүүргэсэн байна. Түүнийг дөнгөж 11 настай байхад нь эцэг Пак Чун Хи 18 жил үргэлжилсэн их ноёрхлынхоо эхлэлийг тавьж, төрийн эргэлтээр засгийн эрхийг гартаа атгажээ. Соганг их сургуульд суралцаж, 1974 онд цахилгааны инженерээр бакалавр зэрэгтэй төгссөн Пак Гын Хе мөн ондоо Франц улсын Греноблийн их сургуульд шилжин суралцсан ч эх нь нас барсан уйтай мэдээ сонссон нь түүнийг Солонгос руу хөтөлсөн аж. 1974 онд Умард Солонгосын Засгийн газрын зааварчилгаагаар Ерөнхийлөгчийг хороох үүрэг авсан Мүн Сегваны тэнэсэн сум Төрийн тэргүүний эхнэр Юк Ён Сүгийн хоолойн тус газарт тусаж тэрбээр амь үрэгдсэн байна. Хоёр дүүгээ асарч, уй гашууд автсан эцгийгээ халамжлахын зэрэгцээ Пак Гын Хе дөнгөж 22-хон насандаа улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Эх нь нас барснаас таван жилийн дараа түүний амьдралд дахин хүнд гарз тохиосон нь эцэг, Ерөнхийлөгч Пак Чун Хи 1979 оны аравдугаар сарын 26-нд үдийн зоог барих үеэрээ өөрийн улсын Тагнуулын албаны дарга Ким Жэ Кюгийн гарт амь үрэгдсэнээр Пак Гын Хегийн Хөх ордонд амьдрах өдрүүдэд нь цэг тавьсан юм.
Гэхдээ Солонгосын улс төр дэх Гын Хегийн карьер үүгээр төгсөөгүй, ирээдүйн Ерөнхийлөгчийн замнал нь чухам энэ үеэс эхэлсэн болохыг ажиглагчид тэмдэглэжээ. Пак Гын Хе 1998 онд Үндэсний их намын дэд даргаар томилогджээ. Мөн ондоо Үндэсний ассамблейн гишүүнээр ажиллаж эхлэн, түүнээс хойш дөрвөн жил дараалан Ассамблейд гишүүнээр ажилласан байна. 2003 онд Үндэсний их намын Ерөнхийлөгчийн сонгуулийн хорооны дарга, түүнээс нэг жилийн дараа намынхаа даргын суудалд заларчээ. Үндэсний их намын даргаар ажиллаж байхдаа тэрбээр орон нутгийн сонгуульд намаа өндөр санал авахад нь нөлөөлж чадсан гэж улстөрчид үздэг. Гэвч 2006 оны тавдугаар сарын 20-нд кампанит ажлынх нь үеэр өмнө нь найман удаа ял шийтгэл эдэлж байсан гэмт хэрэгтэн 50 настай Жи Чун Хо Пак Гын Хегийн нүүрийг хутгаар сийчсэн нь 11 см урт шарх үлдээж, түүнийг анагаах мэс ажилбар нь олон цаг үргэлжлэн, 60 гаруй оёдол тавьсан байна. Амжилт, албан тушаалаа үргэлж ахиулж ирсэн Пак Гын Хе 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намаасаа нэр дэвших сунгаанд Ли Мюн Бакад цөөн тооны саналын зөрүүгээр ялагдал хүлээжээ.
Гэвч Пак Гын Хе Хөх ордонд дахин хөл тавих хувьтай байжээ. 2012 онд нэрээ шинэчлэн сольсон Сэнүри намын (хуучнаар Үндэсний их нам) Онц байдлын хорооны даргын албыг хашиж байв. 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд дүн нь гарсан түүхэн сонгуульд тэрбээр хүний эрхийн хуульч, 59 настай Мүн Жэ Ин хэмээх либерал өрсөлдөгчөө гурван хувийн саналаар буулган авчээ. Огт гэрлэж байгаагүй тэрбээр “Би ард түмэнтэйгээ гэрлэсэн” хэмээн үргэлж хэлдэг. Түүний зэрэгцээ үр хүүхэдгүй ч ард түмнээ асралт эхийн гараар энэрэн хайрлахаа амлаж өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тангараг өргөж, хүүхэд насны дурсамж, дурдатгалыг нь тээсэн Хөх ордондоо эргэн иржээ.
Өмнөх Ерөнхийлөгч нарын л адил тэрбээр улсын эзний суудалд заларснаасаа хойших хамгийн эхний гадаад айлчлалын цэгээрээ АНУ-ыг сонгосон. Эртнээс найрсаг, өргөн харилцаатай учраас уг айлчлал нь олон улсын анхаарлыг төдийлэн татаагүй юм. Харин хоёр дахь айлчлалынхаа үеэр тэрбээр Японыг алгасаж, Хятадыг зорин Си Жинпинтэй гар барьсан нь олон улсад шуугиан дэгдээсэн. Зарим судлаач үүнийг Пак Гын Хе Хятадад элэгтэй байдагтай нь холбон тайлбарласан бол улам бүр өргөжиж буй БНСУ, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа түүнийг Хятад тийш чиглүүлсэн байж болзошгүй хэмээн зарим ажиглагч учирлажээ. Пак Гын Хе үнэхээр ч Хятадад элэгтэй аж. Тайванийн Хятадын соёлын сургуулийн хүндэт докторын зэрэгтэй тэрбээр өнгөрсөн сарын 29- нд тус улсын Цинхуа их сургуульд зочлох үеэрээ “Би амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цагт Хятадын алдарт эрдэмтэн Фэнг Юланы “Хятадын философийн түүх” номыг олж уншаад, дотоод сэтгэлийн амар амгалангаа эрг үүлэн олж авсан төдийгүй энэ ном миний амьдралын замыг заах гэрэл болсон юм” хэмээснээс тодорхой харагдана. Пак Гын Хегийн улс төрийн бодлогыг “төм өр нударгатай” эцэгтэй нь холбон тайлбарлах хүн бий ч тэрбээр эцэг нь “Хан мөрний гайхамшиг”- ийг дэлхий дахинаа бишрүүлэн, Солонгосын дайны дараах хямралд нэрвэгдсэн Өмн өд Солонгосыг өнөөдрийн өндөр хөгжилтэй гүрэн болгосон шиг ажил эрхлэлтийг нэмэгд үүлж, экспортыг өсгөн, Хан мөрний хоёр дахь гайхамшгийг олон улсад харуулахаа амлаад байна.