БНСУ-ын Инчеонд явагдаж буй Азийн танхимын болон тулааны спортын наадмын сонгодог шатрын тэмцээнд 19 их мастер цолтон бүхий 50 эрэгтэй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд таван тавилын дараа манай ИМ Ц.Батчулуун 3.5, ИМ Б.Гүндаваа 3 оноо аваад байна. Харин есөн их мастер цолтонтой 43 эмэгтэй шатарчдаас ОУХМ Б.Баярмаа 3, ЭФМ У.Лхамсүрэн 2.5 оноотой явна. Тэмцээнийг хошуучлагчдын 3-р эгнээнд явж буй Ц.Батчулуун энэ оны блиц тоглолтын дэлхийн аварга, Вьетнамын супер их мастерыг ялсан өргийн бичлэгийг сонирхоно уу.
.jpg)
Шатарчдын чансаа шинэчлэгдлээ
Олон улсын шатрын холбоо (FIDE) энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар шатарчдын чансааг шинэчлэн гаргасныг өмнөх сартай нь харьцуулан үзүүлэв.
Дэлхийн шилдэг 10
№ Шатарчдын нэрс улс 2013-VI 2013-VII
1 М.Карлсен Норвег 2864 2862
2 Л.Аронян Армен 2801 2813
3 Ф.Карауна Итали 2774 2796
4 В.Крамник ОХУ 2791 2784
5 А.Грищук ОХУ 2779 2780
6 С.Карякин ОХУ 2782 2776
7 Х.Накамура АНУ 2784 2775
8 В.Ананд Энэтхэг 2786 2775
9 Б.Гельфанд Израиль 2755 2773
10 В.Топалов Болгар 2784 2767
Монголын шилдэг 10
№ Шатарчдын нэрс цол 2013-VI 2013-VII
1 Ц.Батчулуун ИМ 2517 2517
2 Б.Гүндаваа ИМ 2516 2516
3 Б.Мөнгөнтуул ОУМ 2446 2452
4 Д.Шаравдорж ИМ 2426 2426
5 Г.Мөнхгал ОУМ 2406 2406
6 Н.Баттулга ОУМ 2396 2396
7 М.Гүнбаяр ФМ 2389 2389
8 Т.Батчимэг ЭИМ 2316 2351
9 Б.Хатанбаатар ИМ 2329 2329
10 О.Ганболд ОУМ 2324 324
Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Ю.Полгар (Унгар) 2696, Х.Конеру (Энэтхэг) 2607, Хоу Ифань (Хятад) 2600 нар тэргүүлсэн бол манай Б.Мөнгөнтуул 35-д (Т.Батчимэг 109-д) эрэмблэгдэв. Чансаа нь бодогдсон 137 орны 38 нь 2500-гаас дээш үзүүлэлттэй байгаа бөгөөд ОХУ (-4) 2743-аар магнайлан Украин (+1) 2701-ээр удаалсан бол Монгол улс (+4) 2411-ээр 59-д жагсав