Хүний гайхлыг төрүүлэх элдэв хачин зүйлс байгаль дэлхийд элбэг баян байдаг. Тэдгээрийн заримаас уншигч танд хүргэе.
Эзнээ хайж буй Тоник
.jpg)
.jpg)
Гунигтай харцтай энэ нохойг Тоник гэдэг. Түүний хүнтэй төстэй харагддаг төрх нь хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Түүнийг амжилтгүй туршилтын золиос болсон өрөвдмөөр амьтан гэж үздэг. Хөөрхий Тоник тэс өөр үүлдрийн ноход ши-тцу, пудель хоёрын дундаас төржээ. Нохой одоо АНУ-ын Индиана мужийн Мишауака хотын асрамжийн газар амьдарч буй. Асрамжийн газрынхан түүнд сайн эзэн олдоно гэдэгт найддаг. Гэхдээ хүүхэдтэй айлд ийм нохой байлгасны хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Тоник уг нь эрүүл саруул хүний дохио зангааг сайн мэддэг дуулгавартай бага зэрэг аймхай нохой гэнэ. Гагцхүү гайтай зүс нь түүнд эзнээ олоход саад болоод байгаа аж.
Модон дугуй
.jpg)
.jpg)
Японы дизайнер Йожиро Ошима модон дугуй хийжээ. Гэхдээ шинэ бүтээлдээ төмөр гинж хийснээр дугуйны эргэлт сайжирсан байна. Түүний модон дугуйн тэнхлэг нь бат бөх удаан хугацаагаар аялахад тохиромжтой.
Харин доорх зогсоолыг төмөр дугуйнд зориулжээ.
.jpg)
Нүгэлтний цэцэрлэгт хүрээлэн
.jpg)
.jpg)
Тайландын Бангкок хотоос 40 км-ын зайтай оршдог Буддын сүмд харьяалагддаг газар дэвсгэрт байдаг цэцэрлэгт хүрээлэнд дүүжлүүлсэн бас жадаар нэвт сүлбүүлсэн хүний баримал, үлгэр домогт гардаг аймшгийн амьтны тасчиж хаясан сэг, бусдын гарт амь үрэгдсэн хэн нэгэн амьсгаа хурааж байгааг харуулсан хөшөө байдаг. Үүний зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнд жихүүдэс айдас төрмөөр хөгжим, хүний муухай дуу хоолой сонссогддог. Уг цэцэрлэгт хүрээлэнг нүгэл хийсэн хүн ямар цээрлэл хүртэж, тамд хэрхэн очдогыг хүнд ойлгуулах зорилгоор байгуулсан гэдэг. Сэтгэл санаа, сэтгэцийн хувьд тогтворгүй байгаа хүн энд ирсний хэрэггүй. Төрөлхийн амгалан тайван зантай юм уу эсвэл аливааг хөгжилтэй хөнгөн талаас нь харж чаддаг сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн “Нүгэлт”-ний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахад тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.
Ягаан дэвхрэг
.jpg)
.jpg)
Үүнийг дэлхий дээр байдаг дэвхрэгийн нэг төрөл гэж бодсоны хэрэггүй. Дэвхрэгийн ертөнцөд өнгөний хувьсал гарсангүй. Зүгээр л ийм өнгөтэй дэвхрэг 500-д ганц удаа тохиолдож болох зүйл гэж судлаачид үзсэн байна.
Усан доорх гайхамшиг
.jpg)
“Далай бөмбөгөр оройт” хэмээх гайхамшигтай амралтын газар Японы Кьюша арлын Миязаки мужид байдаг. Усан доор байгуулсан бөмбөгөр оройтой уг амралтын газар нь нэг дор 10 мянган хүн хүлээж авах хүчин чадалтай. Наран шарлаганд зориулсан цагаан элс, ширэнгэ ойн үзэсгэлэнтэй ургамалтай энэ газар жилийн аль ч улиралд ирж болно.
Гантиг чулуун агуй
.jpg)
Чили Аргентин улсын хилийн ойролцоо Андын нурууны хавьд Лаго Женерал Каррера нууран дунд “гантиг чулуун” агуй байдаг. Тус агуйг 5000 сая тонн гантиг чулууны нөөцтэй гэж судлаачид үзжээ. Чиле Чико агуйг манай дэлхийн гантигийн томоохон орд газар ч гэдэг. Гэхдээ тус агуй гантиг чулууны нөөцөөсөө илүү байгалийн гайхамшигтай тогтоц, үзэсгэлэнт төрхөөрөө олны анхаарлыг татдаг байна.
.jpg)
Агуй нуурын усанд оюу ногоон өнгөтэй харагддаг.
.jpg)
.jpg)
Агуйн дотор ороход яг л гантиг чулуугаар барьсан барилгад орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
Мөчир
.jpg)
.jpg)
Францын орчин үеийн дизайнер Оливье Долле шинээр бүтээсэн номын тавиураа “Мөчир” гэж нэрлэжээ. Түүний хийсэн номын тавиур зай бага эзэлдэг, тоос шороо их татдаггүй онцлогтой.
.
Ууттай цайны “төрх”
.jpg)
.jpg)
Германы “Donkey Products” дизайны пүүсээс гаргасан ууттай цай сүүлийн үед гүйлгээ сайтай байгаа аж. Сониуч зантай худалдан авагчид цайны амттанд бус гадаад “төрхөнд” нь татагдсан гэж мэргэжилтнүүд үзжээ.
Этгээд хоёр эрвээхэй
.jpg)
Энэхэг, Япон, Хятад зэрэг орны умард хэсэгт байдаг энэ эрвээхэйг “брамея уоллиха” гэдэг. Брамеи бүлд багтдаг уг шөнийн эрвээхэйг ХIХ эхээр нэрт мэс засалч, ургамал судлаач Натаниэла Уоллиха анх нээсэн байна. Түүний далавч нь 16 см хүртэл дэлгэгддэг.
.jpg)
Гватемал, Бразилд өргөн тархсан Амазонкийн чийглэг ой дахь Эрифанис поликсен гэгч эрвээхэй хулс модны тоосыг хүртэж амьдардаг . 10 см хэртэй дэлгэгддэг далавчтай энэ шавьж бусад эрвээхэйнээс өөр харагдаж байгаа биз дээ.