Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхдагч байх дуртай. Анх удаа сүү өргөсөн, анх удаа ... Бас анх удаа ард түмнийхээ дунд тангараг өргөсөн Ерөнхийлөгч болж байна. УИХ-аас гаргасан шийдвэр ёсоор энэ сарын 10-нд Хүндэтгэлийн чуулганаа анх удаа Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайд хийж, Төрийн тэргүүн ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн юм.
Уг ажиллагааг Төрийн далбааны өдөртэй хамтатган 400 сая төгрөгөөр тэмдэглэв. Чуулганы хуралдаан хэрхэн болдгийг үзэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг анх удаа дэргэдээс нь харах боломж олдсон учир иргэд Сүхбаатарын талбай дүүртэл цугласан байв. Их Эзэн Чингис хааны хөшөөний урд хэсгийг чуулганы танхимыг дуурайлган тохижуулсан байлаа. Уг ажиллагаа Төрийн дал бааны өдөрт зориулсан ёслол, Ерөнхий лөг чийн тангараг өргөх ёслол, цэргийн жагсаал гэсэн гурван хэсгээс бүрдсэн. Төрийн есөн хөлт цагаан туг, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг залснаар ёслолын ажиллагаа эхэлсэн. Хэдэн хоногийн турш хүндхэн нөхцөлд бэлтгэл хийсэн 5000 хүүхэд бий бийлгээ хийж, бэлтгэлийн үр дүнгээ ард түмэндээ харуулсан. Ёслолын ажиллагааг телевизүүдээр шууд дамжуулсан учир ямархуу болсныг нь уншигчид мэдэж буй.
Хүндэтгэлийн чуулганы ирцийг УИХ-ын дарга танилцуулсаар байтал 11.43 цаг болно лээ. Тангараг өргөх өдөр, цагийг товлох үеэр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “Цагийг нарийвчлан заах хэрэг байна уу” гэсэн эргэлзээ Р.Гончигдорж гиш үүнээс гарч байсан юм. Гишүүд энэ талаар хэсэг маргалдсан ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “11.40 цагт өргөнө гээд 11.42 цагт өргөлөө гээд хүчингүй болчихгүй. Энэ хэвээр нь тогтоолоо баталъя, хүндрүүлээд яах вэ” гэж байсан юм. Бэлтгэл ажлаа базаасаар Ерөнхийлөгч 11.43 минутад гарч ирж, Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж байгаад хуулийн хүрээнд, ард түмний эрх ашгийг хамгаалан ажиллахаа тангарагласан. Ёслолын ажиллагаанд Төрийн тэрг үүн ямар дээлээр гоёх бол гэсэн сониучирхал хэвлэлийнхэнд байсан. Тэгвэл тэрбээр энгийн шаргал дээлээр гоёсон юм. Зарим хүн “2009 оны тангараг өргөх ёслолын үеэр өмссөн дээлтэй нь адилхан байна” хэмээн “хардаж” байна лээ. Тангаргаа өргөж, бичигт гарын үсгээ зурж, тамгалсныхаа дараа Төрийн тэргүүн Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн адис авсан юм. Үүний дараа Ерөнхийлөгч үг хэлэв.
Тэрбээр “Монголын Мөнх хөх тэнгэрийн дор, ард олныхоо халуун хүндэтгэл уухайлж хурайлах дуун дунд Эзэн Богд Чингис хааныхаа мэлмий, Их цагаан сүлдний өмнө, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд Монгол Төрийн тэргүүний тангаргийг өргөснөө би их ёс төр, итгэл найдвар, их хариуцлага хэмээн хүлээн авч байна. Та бидэнд Монголын ард түмэн их итгэл найдвар, урам зориг өглөө. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Монголын ард түмэнд нэг л эрх ашиг бий. Тэр эрх ашгийг гүйцэлдүүлэх зүтгэл ч нэгдмэл байх учиртай. Монгол Улсын иргэдийн эрх тэдний гэрт, гарт очиж байж л баталгаажна” гээд сонгуульгүй хоёр жилд 10 жилдээ хийх ажлаа амжуулах ёстойг сануулав. Эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхийг түүнд иргэн бүр захиж байгаа. Тиймээс эхэлснээ дуусгаж, хөтөлсөн ачаагаа зорьсон газар нь бүрэн бүтэн хүргэхээ амлав. Түүнчлэн иргэн бүрийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өргөн хүрээнд харж шийдвэрлэхээ мэдэгдэв. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар тэр нийтлэг эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж ажиллахаа амласан юм. Дэлхий дахинд улсын хаа нэр хүндийг өсгөж, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахаа хэллээ. Мөн “Би улс орондоо хуулийн засаглал, шударга ёс, эв нэгдэл, тогтвортой, нээлттэй байдлыг хангахын тулд хичээнгүйлэн зүтгэх болно. Таны дуу хоолой, санал санаачилгыг төр түмний анхаарал, шийдвэрт оруулахад дэмжлэг үзүүлнэ. Би Монгол Улсын иргэдээ баян ядуу, нам улс төр, угсаа гарвал, газар орон үл ялгаварлан жигд төлөөлж ажиллана аа. Өнөөдөр Монгол газар шороон дээр хоёр сая 900 мянга дахь иргэн мэндэлж байна. Маргааш өглөөг хоёр сая 900 мянган Чингис сэрж угтах болно” гээд санаж төлөвлөсөн ажлынхаа төлөө хамтдаа зүтгэхийг уриалсан.
Ахмад иргэдийг төлөөлж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай үг хэлэхдээ түүнд эхлүүлсэн ажлаа шу дар гаар үргэлжлүүлэхийг хүсээд алд цэнхэр хадаг, сүүтэй өргөн барьсан юм. Хүндэтгэлийн чуулган хаасны дараа Ерөнхийлөгч азай буурал ээждээ хүндэтгэл үзүүлсэн. Тэргэнцэр дээр суусан ээжийгээ түрж, ард иргэд рүүгээ далласаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буцаж орсон юм. Төрийн есөн хөлт цагаан туг, Төрийн тамга зэргийг буцаан залж, Ерөнхийлөгчийн хувцсаа солин гарч ирсний дараа нь цэргийн жагсаал болсон. Уг арга хэмжээнд олон улсын өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцсон юм. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Япон, БНЭУ-ын сайд, Бүгд найрамдах Кыргыз улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев, ОХУ, Буриадын Засгийн газрын дарга, Ардын хурлын дарга, ОХУ-ын Тө- рийн Думын гишүүн, Олон улсын шат рын холбооны тэргүүн Ильюмжи нов нар хүрэлцэн иржээ. Мөн Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдэрэр, Японы Үндэсний аюул гүй байдал, хулгайлагдсан ир гэд, гамшгийн асуудал эрхэлсэн сайд К.Фүрүя, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеман, Франц улсын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делон нар ирсэн байв.