Энэ тухай Хятадын Сангийн сайд Лоу Живей Вашингтон хотноо хийсэн мэдэгдлийнхээ үеэр дурджээ. Бээжин дэх эрх баригчид 7.5 хувиар өсгөхийг зорьж, эдийн засагчид ч мөн төчнөөн хувиар тэлнэ хэмээн таамаглаж буй. Гэтэл энэ онд тус улсын засгийн засгийн өсөлт долоон хувьд хүртлээ буурч магадгүй хэдий ч түүнээс ч доошилж магадгүйг тэрбээр сануулсан байна. Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг 7.7 хувиар өсчээ. Харин хоёрдугаар хагаст зургаан хувь болж буурч болзошгүй тухай Сангийн сайд анхааруулжээ. Тухайлбал, гадаад худал дааны үзүүлэлтүүд өнгөрсөн зургаду гаар сард шинжээчдийн таамаглаж байс наас илүүтэй буурсан бол эдийн засгийн индикатор гэгддэг эрчим хүчний хэрэглээ ч энэ оны эхний таван сард өнгөрсөн оны мөн үеэс дөнгөж 4.9 хувиар өссөн байна. Хэрэглээнд 2012 онд өмнөх оноос 5.5 хувиар нэмэгдэж байсан бол 2011 онд бүр 11.7 хувьд хүрч байжээ. Өнгөрсөн он хүртэл сүү лийн гучин жи лийн хугацаанд Хятадын эдийн засаг жилд дунджаар 10 ху виар өсөж байв. Түүнч лэн энэ хугацаанд эдийн засгийн өсөлт нь Зас гийн газрын таам гаас буурч байгаагүй аж.