УИХ-ын гишүүн С.Баярцогтыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр төрийн бус 10 гаруй байгууллагынхан АТГ-т шалгуулахаар болсон билээ. АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт гаргасан талаар бид мэдээлж байсан. АТГ-ынхны хүсэлтийг хүлээн авч, хянаж үзээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор зургадугаар сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Өдгөө УИХаас ямар шийдвэр гаргахыг хууль хяналтын байгууллагынхан хүлээж буй гэнэ. Харин УИХ-ын чуулган завсарласан, намрын чуул ган нээх болтол УИХ-ын Тамгын газраас ямар нэгэн хариу өгөл гүй, энэ асуудлыг намар шийд вэрлэх бололтой. Харин зарим хүн “Энэ хоо ронд С.Баяр цогт хууль бус гэж үзсэн бүх үйлд лээ цэвэрлэчихнэ” гэж дургүйцэж байгаа юм.