Япон улсын “IHI” корпораци далайн замгаар нисэх хүчний биот үлш үйлдвэрлэх шийдвэр гаргаад байна. Уг түлш нь үр тариагаар хийдэг одоогийн түлшээс арав дахин хямд болох аж. Био-түлш бүтээх үндсэн технологи гарчихсан ба 2018 онд албан ёсоор Зүүн өмнөд Ази болон Австралид нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Агаарын тээвэрт ашигладаг нефтийн түлшний үнэ 2000 оноос хойш байнга өсөж, жилд дунджаар 14 хувиар нэмэгдэж байгаа юм. Агаарын тээвэрлэлтийн нийт зардлын 40 хүртэлх хувийг зөвхөн түлш эзэлдэг байна. Мэргэжилтнүүдийн үзсэнээр, 2020 онд агаарын тээвэрт одоогийнхоос хоёр дахин олон буюу арилжааны нислэгийн 35,000 онгоц ашиглах юм. Урьд өмнө нь био-түлшийг улаан буудай, чихрийн нишингэ зэрэг ургамлаар хийдэг байсан нь эцэстээ эдгээрийн зах зээлийн үнэ ханшийг өсгөжээ. Харин далайн замгийг түлш хийхэд ашиглах нь хүмүүсийн амьдралд ямар ч хор хөнөөл учруулахгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.