Хэнтий аймгийн иргэд аймгийнхаа төвийг Чингис хэмээн нэрлэх саналтай байгаа аж. Засаг захиргааны хуучин хуваарийн дагуу Өндөрхаан нэртэй байсан тус аймгийн төвийг өдгөө Хэр лэн сум хэмээж байгаа. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуу лийн кампанит ажлын үеэр тус аймгийн иргэд Ерөнхийлөгч Ц.Эл бэгдоржид аймгийн төвөө Чингис гэж нэрлэх саналаа уламжилжээ. “Чингис хааны алдраар нэрлэсэн хот манай улсад байх нь зүйд нийцнэ. Ялангуяа төрт ёс, түүхэн уламжлалт зан заншлаа дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийн төлөө өр сөлдөх болсон өнөө цагт энэ нь шийдвэрлэвэл зохих хойш луулшгүй асуудлын нэг” гэж үзсэн тус аймгийнхан хо тынхоо нэ рийг Чингис бол гон өөрчлөх са нал тай гэдгээ холбогдох ал бан тушаалт нуу дад удаа дараа мэдэгдсээр бай гаа гэнэ. Тиймээс ч аймгийн иргэдээс энэ талаарх санал асуул га авахаар болсныг ИТХ-ын дарга С.Пүрэвжав мэ дэгд лээ. Санал асуулгын дүнд ир гэдийн олонх нь аймгийн тө вөө Чингис гэж нэрлэхийг зөв шөөрвөл аймгийн удирдлагууд уг саналыг холбогдох газарт нь хүргүүлэх аж.