Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт зориулагдсан гэх хардлага дагуулсан Өршөөлийн хууль Засгийн газрын босгыг давж орж чадсан ч буцаж гарч ирэлгүй гацлаа. Үүдээ нээж өгөөд ширээндээ суулгасан энэ хуулийн төслийг буцааж гаргалгүй саатуулах шалтгаан Засгийн газарт байсан байх нь.
Аль дөрөвдүгээр сард боловсруулсан энэ хуулийн төслийг Засгийн газар ширээндээ хадгалж хадгалж, УИХ-ын хаврын чуулган завсарлахыг дөхүүлэн, наадмын өмнөхөн чимээгүйхэн гаргаж ирэн хэлэлцчихээд буцаагаад ширээндээ хийчихсэний учир нь явж явж Н.Энхбаяртай холбоотой болж таарав. Анх Өршөөлийн хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулахдаа Л.Цог гишүүн “Энэ хууль батлагдвал Н.Энхбаяр дарга давын өмнө хамрагдана” хэмээн ам алдаж, Өршөөлийн хуулийг УИХ-д суудалтай гишүүд нь МАХН-ын даргадаа зориулж боловсруулсныг нотолсон. Тэгэхэд Н.Энхбаяр “Би хэрэг хийгээгүй учраас өршөөлд хамрагдахгүй. Хэрэг хийгээгүй хүнийг өршөөд өгг үй, цагаатгадаг юм. Намайг цагаатгах ёстой” хэмээн гүрийсэн дээ. Гэхдээ МАХН-ын гишүүд юмыг яаж мэдэх вэ, даргыг суллахг үй бол...гэсэн тооцоо хийн, Өрш өөлийн хуулийг хожлын хөзөр болгож атгасан билээ. Экс Ерөнхийлөгчийг зургадугаар сарын 1-нд төрсөн өдрөөр нь суллана гэсэн шуугиан дэгдэхэд “Өрсөлдөгчөө сонгуулийн өмнө суллах тэнэг байхгүй” хэмээн олон нийт итгээгүй. Үнэхээр ч тийм тэнэг үйлдэл гараагүй.
Гэхдээ МАХНын гишүүд даргыг нь суллах байх хэмээн битүүхэн горьдож, Өршөөлийн хууль хэмээх тамга хөзрөө шидчихээд “Н.Энхбаяр даргыг удахгүй суллах гэж байхад юун хууль мууль вэ” хэмээн харайж явсан. Гэсэн ч суллаагүй. Сонгуулийн дараа яг суллах байх хэмээн бас л харуулдсан ч талаар болов. Сонгууль дуусаж, дараа нь наадам өнгөрлөө. Одоо бүгд хотоос хулжаад Төрийн ордон эзгүй, төр, засгийн байгууллагууд ч ажин түжин байна. Даргаа суллуулна хэмээн дарцаглаж гүйсэн нөхөд л харин хадны цуурайнд хамаг итгэлээ дайж, хайран цагаа алдсанаа гэнэт ухаарах шив. Тэр хооронд МАХНын дарга Н.Энхбаярын бие улам муудаж, нүднээс гарсаар эрчимт эмчилгээнд орлоо. “Удахгүй та наранд гарна” хэмээн намын нөхөд нь баталгаагүй яриагаар даргынхаа итгэлийн галыг сүүмэлзүүлсээр хэдэн сарыг аргацаасан. Наранд гарах найдлага тасарсныг цуурай сарниж, цуу намжихад тэр хүн өөрөө ойлгосон нь дамжиггүй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Өвчний нянгаас илүү сэтгэл гутрал хүнийг алдаг гэдэг. Ийм л юм болж.
МАХН-ынхан өдгөө харин сэхээ орж, өшиглөж хаясан Өршөөлийн хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар хамаг байдгаараа мэрийж эхлэв. Намрын чуулган хуралдах яагаа ч үгүй байгаа ч завсарлагаанаар нь өргөн барьж, чуулган эхлэхэд хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэн хавьд оруулахаар чармайж байна. Өршөөлийн хуулийг баталснаар улсын төсвөөс жилд 5-6 тэрбум төгрөг хэмнэж, шорон барих зардлыг арвилах тооцоог хуулийн төсөл санаачлагчид гаргажээ. УИХ өмнө нь Өршөөлийн хууль хэд хэдийг баталсан ч санаачилж байгаагүй. Ерөнхийлөгч, Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж, дандаа дэмжиж иржээ. Харин энэ удаа УИХ-ын гишүүд санаачлав. Гэтэл Засгийн газар түүнийг хэлэлцэх, дэмжих асуудалд нэг л хойрго хандаж, хугацааг нь хойш чангаан, хатуурхаж байна.
Уг нь энэ хуулийг батлагдахыг хэдэн мянган хүн горьдон, өргөст торны цаанаас өндөлзөж суугаа. Ээж, аавууд хүү, охиноо, балчир үрс эхийгээ, эцгийгээ, ах дүүс нэгийгээ эрх чөлөөтэй болохыг хүлээж яваа. Өмнөх Өршөөлийн хуулиуд зөвхөн гэмтнийг өршөөгөөд өнгөрдөг байв. Хохирогч бол гэмтнийг өршөөгд өхөд дургүй. Харин энэ хуулийн төсөлд гэмтнийг өршөөхд өө бусдад учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан үзэхээр тусгасан нь дэвшил юм. Хорих ангиас өршөөлөөр суллагдсан хүмүүсийг бүтээн байгуулалтад дайчлах талаар ч тусгаж. Юм юмаараа өмн өхөөсөө өөр, давуу болсон энэ хуулийн төслийг засгийн эрх баригчид нэг л таашаахгүй байгаа нь Н.Энхбаярт зориулсан гэдэгтэй холбоотой. Үүнээс болоод дараа дараагийн шатанд Өрш өөлийг хуулийг өрш өөхгүй байж мэдэх шинжтэй. Өршөөнө гэдэг ууч сэтгэлийн илрэл. Төрд төмөр нударгатай хамт ууч сэтгэл бас байх ёстой. Монголд Н.Энхбаяр гэдэг ганцхан ялтан байдаггүй. Хэлмэгдсэн, гүтгэгдсэн, хэн нэгний араанд зуугдсан, эрх мэдэл, мөнгөний өмнө хүчин мөхөстсөн, алдаж эндсэн хүмүүст энэ хууль хэрэгтэй. Тэдний төлөө Өршөөлийн хуулийг өршөөх сэтгэл эрх баригчдаас гарах болов уу.
Х.БОЛОРМАА