“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах, Мэргэжлийн сургалтад хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журмыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав баталжээ. Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны, Монгол Улсын иргэн уг журамд хамрагдах юм. Дээрх хүмүүсийн нэр төрийг хүндэтгэх, сургалтыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах болон сургалтын байгууллагаа сонгон суралцах нөхцөлөөр хангах зэрэг зарчмыг баримтлах гэнэ.
Т.БУЯНАА