Манай самбочид “Казань-2013” универсиадаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэмцээний салхийг Б.Балжинням, О.Мөнхцэцэг тэргүүтэй бөхчүүд ха галсан. Эрэгтэйчүүдийн 68 кг-д Б.Балжинням эхний тойрогт Гүржийн бөх Якоб Гаделианыг хожсон ч Денис Давыдовт 0:13, БНСУ-ын Жинь Мин Сукт 0:5-аар дийлдсэн. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Чанцалдулам Туркменистаны Зарина Жапароваг 6:0, Беларусийн Лейла Аббасоваг 4:1-ээр ялсан ч хэсгийн аваргын төлөө Ук раи ны Олена Каняцкад тор гуу лиар дийлдсэн билээ. Хүрэл ме да лийн төлөөх барилдаанд Ка захстаны Кенжезару Каш кыноваг 1:0-ээр буулгаж авсан юм. 72 кг-д зодоглосон О.Мөнхцэцэг Ка захстаны Дил бар Умиралиеваг 5:1-ээр хожин, гараагаа сайхан эхлэв. Гэвч амжилтаа үргэлжлүүлж ча далгүй Японы Руй Такахашид 3:1-ээр ялагдсан нь ха рам салтай. Хүрэл меа лийн эзнийг тодорхойлох хариуцлагатай барилдаанд манай бөх Украины Татьяна Савенког нэг онооны илүүгээр буулгаж авсан билээ. Самбо бөхийн барилдааны хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-д Ц.Нарантогтох зодог лолоо. Тэрбээр Кыргызстаны Замалбек Асылбекийг 6:2-оор ялсан ч зохион байгуулагч орны бөх Уали Куржевт ялагдсан юм. Эмэгтэйчүүдийн 80 кг-д Н.Нямтуяа гуравдугаар байр эзэлсэн. 22 настай тэрбээр Украины Алина Гизалыг 4:0-ээр ялсан хэдий ч Японы Шори Намад илт давуу ялагдсан. Хүрэл медалийн төлөө Литвийн Жинтари Клисятег 6:2-оор дийлж, шагналын тавцангийн гуравдугаарт зогссон юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Ч.Марал-Эрдэнэ аваргын тө лөө итгэл төгс шалгарсан. Украины М.Ильячукийг илт давуу ялж, Арменийн Гор Маяляныг төвөггүйхэн дийл сэн тэрбээр хагас шигшээд Беларусийн Руслан Анкудыг 3:2-оор буулгаж авлаа. Авар гын төлөөх барилдаанд Ма рал Универсиадыг зохион бай гуулагч орны бөх Аймерген Аткуновт 1:0-ээр ялагдсан нь харамсалтай. Ийнхүү “Казань-2013”-ын зургаа дахь мөнгөн медалийг самбоч залуу авчирлаа. Сүүлийн өдөр эрэгтэй чүүдийн 62 кгын жинд Д.Баяр магнай Сейшелийн ар лын Недди Филойдыг 7:0, дараа нь БНСУ-ын Ким Хёныг 4:3, Турк менистаны Ниязмурат Шах мурадовыг 3:0-ээр ял сан юм. Хэсгийн аваргын тө лөө түүнтэй Казахстаны Багдат Жарылгасов таар сан. Байлдааны самбоор хи чээл лэж, Дэлхийн цомоос хү рэл медаль хүртэж байсан энэ эр Казахстаны шилдэг та мирчдын тоонд зүй ёсоор ордог. Шийдвэрлэх барил даанд тэр манай бөхийг хүч илүүрхэн хожиж, 5:0-ээр ялалт байгуулсан. Цаашид Баярмагнай хүрэл медалийн төлөө Кыргызстаны Артур Тетэй таарч, харамсалтайгаар ялагдсан юм. 82 кг-д зодоглосон У.Дамдинбаатар эхний тойрогт Румыний Григорий Баханд 0:2-оор, эмэгтэйчүүдийн 56 кг-д Т.Амаржаргал Беларусийн Анастасия Архипавад 0:3-аар тус тус дийлдсэн. Эмэгтэйчүүдийн 68 кг-д Б.Мөнхцэцэг Украины Луй за Гайнутиновагийн эсрэг ажил лаж чадалгүй ялагд сан ч дагах барилдаанд Туркменистаны бөх Марал Султановаг 6:0-ээр хож сон билээ. Гуравдугаар байрын төлөө тэрбээр Италийн Жулиа Ара гоззинитэй хүч сорьж, 5:0-ээр хожигдсон юм. Ха рин Амар жаргалын хувьд гараа гаа ялагдлаар эхэлсэн боловч дагах барилдаанд Ру мыний Даниэла Хондиг 6:0, Туркменистаны Анас тасия Ва ловаг 1:0- ээр буулган авч хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Ч.МАРАЛ-ЭРДЭНЭ: ЭХНИЙ БАРИЛДААН ХАМГИЙН ЧУХАЛ БАЙЛАА
Универсиадын мөнгөн медальт Ч.МаралЭрдэнийг ун шигчидтайгаа уулзуулья.
-Дэд байр эзэлсэн тань баяр хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Би 23 настай 2003 оны сүүлчээр самбо, жүдо бө хөөр хичээллэсэн. Самбо бөхийн за луу чуудын ДАШТ-ээс гурван жилийн өм нө хүрэл медаль хүртсэн.
-Универсиадаас төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Универсиад маш сайхан болж байна. Ийм том наадамд анх оролцоод, мөнгөн медаль хүрт сэндээ баяртай байна. Казань хот их таалагдлаа.
-Сугалаа гарсны дараа ямар бодол төрөв?
-Сугалаа харьцангуй гайгүй таарсан. Гэхдээ өрсөлдөгч бүгд чанга. Эхний барилдаан маш чухал байсан. Би 2009 оны залуучуудын ДАШТ-д Украины энэ бөхөд ялагдсан юм. Тэгэхэд бид 52 кг-д барилддаг байлаа. Харин одоо жин өгссөн. Ямартаа ч өөрийнхөөрөө л барилдахыг зорьсон.
-Өрсөлдөгчийн тань барилдаан өмнөхөөсөө хэр өөрчлөгдөж вэ?
-Бараг хэвээрээ байх шиг санагдсан.
-Оросын бөхтэй хийсэн барилдааны талаар ярина уу?
-Хөгжөөн дэмжигчдийнх нь уухай маш хүчтэй мэдрэгдсэн ч дэвжээнд гарахдаа энэ бүх нийг тоогоогүй. Торгуулиар хожигдсон минь маш харамсалтай.
-Идэвхтэй барилдах боломж уг нь байсан даа...
-Эхний үед идэвхгүй барилдсан. Урьдны барилдаанд гартаа бага зэрэг гэм тэл авснаа хөндсөн болохоор барилдаан гаргаж чадаагүй.
-Энэ бөхтэйгөө өмнө нь таарч байв уу?
-Таарч барилдаад хожигдож байсан.
-Мөнгөн медаль хүртэх тэр агшинд юу бодогдов?
-Уг нь түрүүлэхийг зорьсон. Алтан медаль надад ойрхон байсан даа гэсэн бодол төрсөн шүү.
-Самбын томоохон тэмцээнд оролцох боломж хэр гардаг вэ?
-Монголд хүчтэй самбоч олон бий. Оролцохыг хүсдэг олон тэмцээн байдаг боловч зардал мөнгө олдохгүйн улмаас тэр бүр оролцож чаддаггүй. Жилд 2-3 тэмцээнд оролцдог. Универсиадад оролцох зардлыг минь “Хангарьд” клуб даасан. Клубийнхээ хамт олон болон Монгол Улсын гавьяат дасгал жуулагч Бат-Орших багшдаа баярлаж явдгаа илэрхийлье.