.png)
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Бат- тулга Европын холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Дачиан Чолош тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Энэ оны дөрөвдүгээр сард болсон Ардчилсан орнуу- дын хамтын нийгэмлэгийн хурлын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээнд гарын үсэг зурсны дагуу хөдөө аж ахуйн салбарт түншлэхээр болжээ. Европын холбооны үнийн хөнгөлөлтийн системийн хү- рээнд манай улс 7200 бүтээгдэхүүн экс портлох бо ломжтой ч түүнийгээ ашиг лаж чаддаг гүй байна. Иймд мах, чацар гана зэрэг онц лог бүтээгдэхүүний боловс руулалтын түв шин, стандартыг сайжруулан 2015 оны Ми ланы Олон улсын экспод оролцох болон евро стан- дартыг нутагшуулах, хоёр талын хам- тын ажиллагааг өргөжүүлэх асууд лаар энэ үеэр талууд ярилцан тохиров. Энэ үеэр сайд Х.Баттулга “Европын холбоо- той хөдөө аж ахуйн салбарт дахь хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжүүлэх болсон. Европын холбооны гишүүн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай орны газар зүйн онцлог чухал нөлөөтэй. Бид бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик монгол брэндийг бий болгон Европын зах зээлд гаргах хүсэлтэй байна” гэв. Уг уулзалтыг ирэх есдүгээр сард болох Монгол-Европын холбоо хоорондын зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулжээ.
Т.САЙНБУЯН