Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар бүх шатны шүүхийн шүүгчдийн цалинг анх удаа тогтоолоо. Энэ талаар ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Л.Бямбаагаас тодруулав.
-Шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоолоо. Цалин нэмэгдсэнээр шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдал хангагдах уу?
-ШЕЗ шинэчлэн байгуулагдсанаасаа хойш Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалт гээд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь хамгийн сүүлд 2013 оны долдугаар сарын 18-нд тус зөвлөл хуралдаж, шүүгчдийн цалинг тогтоосон явдал юм. Хараат бус ажиллахын тулд шүүгч эдийн засгийн хувьд баталгаатай байх ёстой. Эдийн засгийн баталгаатай байх гол арга хэмжээ бол цалин юм. Цалин нэмэгдүүлэх асуудал өнөөдөр яригдаж буй зүйл биш.
-Анх удаа ШЕЗ цалинг тогтоосон гэж байна. Өмнө нь хэн цалинг нь тогтоодог байсан юм бэ?
-Урьд нь шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоодог байсан юм. Энэ нь засаглал хуваах онолын хувьд зөрчилддөг байлаа. Үндсэн хуульд засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваасан байдаг шүү дээ. Гэтэл шүүг чийн цалинг тогтоодог газар нь УИХ. Шүүгчдийн цалингийн асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж хувирсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж буй Шүүхийн тухай багц хуульд шүүгчдийн бие даасан хараат бус байдлыг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг ШЕЗ авах боломжийг хангаж өгсөн юм. Тиймээс тус зөвлөл түү - хэндээ анх удаа шүүгчдийн цалинг тогтоож байна. Өмнө нь төрийн тусгай албаны ажилт- нуудын цалинтай дүйцэхүйц хэмжээгээр тог - тоож байлаа. Улсын Дээд шүүхийн шүүгч 1.1 сая төгрөгийн үндсэн цалинтай байсан. Хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн цалингаас хэд дахин бага гэсэн үг.
-Цалингийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон бэ?
-МУИС-ийн дэргэдэх судалгааны хүрээ- лэнгийнхэн гадаад, дотоодын шүүгчдийн цалин хангамж, эдийн засгийн баталгааг судалж үзсэн. Манай шүүгч нарын 70 хувь нь орон сууцны зээлтэй гэсэн судалгаа гарсан байдаг.
-Цалингийн нэмэгдлүүд нь хэвээрээ юү. Хэзээнээс шинэчилсэн цалингаа авах вэ?
-Шүүн таслах ажлын, төрийн албанд олон жил ажилласны гэсэн тогтмол олгож байсан нэмэгдлийг одоо авахгүй. Харин шүүгч таван жил тутамд хоёр хувийн нэмэгдэл авах, шүүг- чийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жил тутамд тогтоон дүгнэлт өгч, цалинг нэмэх эсэх нь тодорхой болно. Өнөөдөр анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэл байхаар тогтоож өгсөн. Ажил, мэргэжлийн түвшинг нь тогтоогоод, таван жил тутмынхаа хоёр хувийг нэмээд тооцохоор шүүгч сард дунджаар 5.0 сая гаруй төгрөгийн цалинг авахаар болж байгаа юм. Энэ шийдвэр 2014 оны нэгдүгээр сарын 2-ноос хэрэгжинэ.
Г. ЦОЛ МОН