Х отынхон хөдөөлж, алжаалаа тайлах зуны өдрүүдэд Төрийн ордонд нам жим “ноёлж”, улс төр “унталтын” байдалд шилждэг. Олон жил үргэлжилсэн энэ уламжлал мөн л давтагдаж байна. Төрийн ордныг хөдөлгөж байдаг УИХ-ын гишүүд, Парламентад суудалтай намуудын араас чих тавихад тэдний дийлэнх нь амарч, алжаалаа тайлахаар шийд сэн гэх. Тухайлбал, АН-ынхан Ерөн хий лөгчийн сонгуулийн стрес сээ үргээхээр хоёр гур ваараа дө рөө нийлүүлэн хөдөөг зорьсон бол МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярын гэрт хийсэн нэгжлэг буюу хүчний байгууллагынхны тус гай ажиллагааны дараа хэрхэхээ шийдэх гэж толгойгоо гашилгаж эхэлсэн аж. Харин МҮАН-ынхан ирэх намар болтол амраад авъя гэж шийдэцгээж.
Улс төр “унтсан” зуны халуун өдрүүдийг өдгөө МАН-ын байрны өмнө баригдсан өргөө цагаан гэр сэрүүцүүлж байна. Энэ гэрт МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа тус на-маас төрсөн “Шинэчилье” хө дөл-гөөний залуус байрлаж, намын Бага хурлыг яаралтай хуралдуулж, удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солихыг дэмжсэн гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа юм. Наадмын өмнө МАН-ын залуу гишүүд нэгдэн “Шинэчилье” хөдөлгөөн байгуулж, үүрэгт ажлаа өгөхийг намын удирдлагуудаасаа шаардсан. Гэвч Удирдах зөв-лөлийнхөн тоймтой хариу өгсөнгүй. Намын удирдлага болон залуусын дунд үүссэн ээд рээтэй нөхцөл байдал МАН-ын Бага хурлын тов тодрох өдрийг тодорхойлох ёстой ч одоогоор эл хурал болох эсэх нь бүрхэг байгаа юм. Сураг сонсоход намын удирдлагыг гартаа барьж буй нөхөд хурлын товыг зарлахаас болгоомжилж “Бага хурлыг хуралдуулахад гишүүдийн ирц бүрдэхгүй байж мэднэ. Тиймээс ирэх сарын 3-4-ний хооронд хурал-дуулах чиг барьж байна” гэсэн үгээр халхавч хийж суугаа аж. Хэрвээ Бага хурал хуралдвал шат шатны сонгуульд өвдөг шороодсон намын удирдлагуудыг гишүүд хатуу шүүмжилнэ. Нэгэнт гал асаад ирвэл удирдлагууд албан тушаалаа өгөхөөс өөр зам гүйд хүрч мэднэ. Тиймээс Ө.Энхтүвшин, Г.Занданшатар тэр-гүүтэй удирдлагууд намынхаа ги-шүүдийн уур амьсгал зөөлрөхийг нь харж, намар болтол тус тусын үүрэнд бүгэхээр шийдсэн сурагтай байна.
Удирдах зөвлөлөө өнгөрсөн сарын 30-нд хуралдуулж, наадмын да раа Бага хурлаа хийнэ гэж хэлүүлж чадсан “Шинэчилье” хө-дөлгөөний залуус сүүлийн өдрүүдэд намын байрны өмнөх гэрт цугларч, Бага хурлыг энэ сардаа багтаан хийхийг шаардаж эхэллээ. Гэвч хөдөлгөөний залуусын тавьж буй шаардлага намын дарга нарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байгаа. Энэ нь залуусын дунд өөрийн гэсэн хатуу байр суурь, чиглэл зорилготой, ирээдүйн лидер гэж нэрлэгдэх хүн байхгүйтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн МАН-ын залуус Бага хурлаар намын бугшсан асуудлуудыг хэлэлцэж, сонгуульд ялагдсан удирдлагуудад хариуцлага тооцож, намын дүрэм, бүтэц, зохион байгуулалтад шинэчлэл хийж, бодлогын томоохон хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа ч намын шинэчлэлд өөр өнгө аяс авчирна гэж тооцож буй дүрмийн төсөл, бүтэц, зохион байгуулалтын зураглал, бодлогын хөтөлбөргүй зогсож байгаа юм. Тиймээс Бага хурлыг намар хийх нь зөв гэж үзэж буй зарим гишүүн “Шат шатны сонгуульд амжилтгүй оролцсон, төрийн эрхийг сөрөг хү чиндээ шилжүүлсэн улс төрийн нам эхлээд бодлогоо, дараа нь ард түмнээ аль чигт уриалан дуудаж, араасаа дагуулах вэ гэдгээ тодорхойлох ёстой.
Гэвч намын удирдлагыг өөрчлөх санал гаргаж байгаа залуус энэ тухай хөндөхгүй байна. Тэдний байр сууринаас ийм дүгнэлт, үг өгүүлбэр олж хараагүй. Манай намд энгийн ард иргэдийн аж амьдралд хэрэгтэй санаа оноо туссан асуудлыг ярьж хөнддөг улстөрч хэрэгтэй. Манай дарга нар хэтэрхий албаны юм ярьдаг, тэр нь энгийн иргэдийн чи хэнд наалддаггүй, амьдралаас хөндий сон согддог. Өнөөдрийн Монголын зовлон бол хот, хөдөөгүй нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурал мөн. Улс төрийн намууд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах концепц боловсруулах хэрэгтэй байна. Ийм онолтой улс төрийн нам цаашаа явна. Бид ийм хэмжээний бодлого тодорхойлох залуусаа бэлтгэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэр хийлэх болсон. Шинэчлэл хийхээр ханцуй шамласан залуус сулхан тэмцэж, улс төр “унтсан” халуун зуныг сэрүүцүүлэх гэж ядаж байхаар энэ хандлагыг ажил хэрэг болгож, дотроосоо лидерээ гаргаж ирж чадвал ирэх намар “акул”-уудынхаа аманд багтаж, хөл алдаад байхгүй болов уу.