Орон нутгийн сонгуулиар нийслэлийн Багануур дүүрэгт аль нам олонх болсон тухай маргаан одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байна. Тус дүүргийн ИТХ-ын 25 суудлын 12- ыг АН, 13 суудлыг МАН авсан. Гэтэл МАН-ын нэг төлөөлөгчийг АН урвуулж авснаар өөрсдийгөө олонх болсонд тооцож, Засаг даргаа томилсон юм. Хэн нь олонх вэ гэдэг маргаанаас үүдээд тус дүүргийн ИТХ 2013 оны төсвөө баталж чадаагүй. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар тус дүүрэгт энэ оны нэгдүгээр сарын 25- наас санхүүжилтийн түр горим тогтоон, санхүүгийн дэмжлэг үзүүлж иржээ. Үүнээс хойш долоон сар өнгөрч байхад тус дүүргийн ИТХ төсвөө баталсангүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 10-нд А/654 тоот за хирамж гаргаж, санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоохоор шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан, нийслэлээс Бага нуур дүүрэгт санхүүгийн дэмжлэг болгон долдугаар сард 395.751.000 төгрөг, наймдугаар сард 375.900.000 төгрөг олгохоор болжээ. Энэ талаар өчигдөр нийс- лэлийн Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжаваас тодрууллаа.
-МАН-аас танай дүүргийн ИТХ-д сонгогдсон нэг төлөөлөгч АН-д элсчихсэн юм уу?
Элсээгүй ч АНын талд орсон.
-ИТХ яагаад одоо болтол 2013 оны төсвөө батлахгүй байна вэ?
ИТХын дарга, Ажлын албаны бүтэц, орон тоог МАН авсан. Тэгсэн хэрнээ ИТХ ажлаа хийхгүй, бидний ажилд саад болоод байгаа. Ажил хийхгүй хэрнээ цалин авдаг. Түүгээр зогсохгүй нэлээд нь амралтаа аваад явчихлаа.
-Амралтын мөнгө олгосон уу?
Оолгосон. 2013 он гараад до лоон сар өнгөрлөө. Жил талаасаа өнгөрч явахад төсөв батлаг даагүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт ИТХын дансыг хаасан.
-Хэн?
ИТХын 13 төлөөлөгчийн шийд вэрээр хаасан. Засаг дар гад хаах эрх нь бий. гэхдээ ажил хийх болов уу гээд хүлээсэн.
-Санхүүжилтийн түр горимоор ажиллаж болох нь уу. Нийслэлээс өгч буй дэмжлэг хүрэлцэж байна уу?
Дэмжлэг, төсөв хоёрыг харьцуулах аргагүй л дээ. цалин гэ хэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч байна. Анхнаасаа санхүүжилтийн түр горимыг ажил дээд тал нь ганц сар саатна гэж тооцож бий болгосон систем юм байна. Долоон сар төсөвгүй ажиллах хүнд.
-Үүнээс болоод төсөвт байгууллагуудын ажил зогсоогүй биз дээ. Ажлаа яаж явуулж байгаа вэ?
Бидний 13 төлөөлөгч ИТХ аа хийж, орон нутаг хөгжүүлэх сан болон 2013 оны төсвийн тодотгол хийсэн. Хурлын шийдвэрт МАН тамга дарахгүй байна. Тиймээс 12 төлөөлөгчийн гарын үсгээр шийдвэрээ батал гаажуулдаг. Тэгээд Төрийн санд гүйлгээ хийх гэхээр тамга нэх дэг. ИТХын шийдвэрт заавал тамга дарж баталгаажуулна гэсэн заалт хуульд байхгүй. МАНын төлөөлөгчдөөс тамга булааж авалтай биш. Яахав, бүг дийг зохицуулж л байна. орон нутаг хөгжүүлэх сангийн хоёр тэрбум 27 сая төгрөгийг юунд зарцуулахаа иргэдээрээ хэлэлцүүлж, 32 ажил хийхээр болсон. Ихэнх ажлын тендер зарлагдсан.
Х.БОЛОРМАА