Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбар хариуцсан сайд нар ээлжийн амралтаа эдэлж, Шадар сайд Д.Тэрбишдагва гал тогоогоо сахин үлджээ. Тэрбээр өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг даргалж, яамдын дэд сайд нараас улс орон даяар өрнөж буй ажлын явцын мэдээлэл сонсов. Засгийн газар энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 1.5 их наяд төгрөг, Чингис хаан бондын хөрөнгөөр 1.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байгаа. Нээлттэй мэдээллийн салхийг Зам тээврийн яам хагалж, энэ онд зургаан аймгийг Нийслэл хоттой холбох ажлын явцыг танилцуулсан юм.
Засгийн газрын тэргүүний үүрэг, даалгаврыг биелүүлэх юм уу
Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн замын ажил одоо гоор 33 хувьтай яваа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд энэ чиглэлийн замын ажилтай газар дээр нь очиж танилцах үеэр бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд 8.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авах ёстой гэдгээ дуулгасан байна. Ерөнхий сайд Зам тээвийн яам болон Хөгжлийн бан кинд санхүүжилт олгох үүрэг өгсөн ч энэ шийдвэр хэрэгжээгүй байгаа нь Шадар сайдыг гайхахад хүргэв. Тэрбээр “Засгийн газрын тэргүүн энэ ажилтай газар дээр нь танилцаж, хөрөнгө гаргах үүрэг өгч байхад яагаад ажил гацаад байна вэ. Энэ мөнгийг шийдэж өгөх юм уу, үгүй юм уу” хэмээн албаныхнаас сурав. Энэ үеэр Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтан “Дорнод аймгийн чиглэлд замын ажил гүйцэтгэж байгаа компани 8.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн тооцоо ирүүлсэн. Энэ тоог хяналтын компани баталгаажуулах ёстой. Тэд ажлын үнэлгээг 1.3 тэрбум гэж тооцсон” гэж дуугарав. Харин Шадар сайд “Ядаж тэр мөнгийг нь шийдээд өгөөч, хяналтын компаниас болоод ажил гацаагаад баймааргүй байна” хэмээн анхааруулсан. Өндөрхаанаас Чойбалсан хүртэлх 288 км замын 143 км-ийн бүтээн байгуулалт хийх тендерт “Насны зам” компани ялсан аж. Тус компани өнгөрсөн онд дөнгөж 50 км авто зам ашиглалтад оруулсан гэнэ. Засгийн газар ажлыг хурдавчлуулах үүднээс үлдсэн замыг дөрвөн компанид хуваан өгч, яаралтай дуусгахаар шийджээ. Харин Дундговь, Өмнөговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 26.9, Дорноговь, Замын-Үүдийн чиглэлийн зам 12 хувьтай яваа бол энэ сарын 15-нд ашиглалтад авна гэж тооцож байсан Баянхонгор чиглэлийн замыг ирэх сарын эхээр авахаас өөр аргагүй болсон гэнэ. Хур бороо ихтэй тул ажил ийн удааширсан гэж эх сурвалжууд тайлбарлав. Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох замын нэг хэсэг, Уньт-Тариалангийн чиглэлийн замын ажлын гүйцэтгэл муу байгаа аж. Эл ажил саяхан эхэлсэн, нөгөө талаар гүйцэтгэгч компани техник, тоног төхөөрөмжөө татаж дуусаагүй юм байна. Нийслэлийн хэмжээнд авто замын ажил нааштай явж байгаа. Ирэх есдүгээр сарын 1-нд шинээр болон сэргээн засаж буй зам, 33 уулзварын ажлыг графикийн дагуу хийж, ашиглалтад оруулна гэж энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр амлав. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа Зам тээврийн яам өмнийн говийн бүтээн байгуулалтын нэг Ухаахудагаас Гашуунсухайтын чиглэлд та -вих 225 км төмөр замын газар шорооны ажил 90 хувьтай яваа гэж танилцуулав. Төмөр замын далан босгох энэ ажлын дараа дэр мод, рейс угсарна гэж тойм төдий мэдээлэв. Салбарын яамныхнаас олигтой мэдээлэл аваагүй Шадар сайд “Одоо хийгдээд байгаа ажил чинь нийт ажлын хэдэн хувь юм бэ. Дараагийн хуралд нарийвчилсан мэдээлэлтэй ир” гэж үүрэг өгөв.
Дулааны цахилгаан станцын Зураг харбинд байгаа
Эрчим хүчний яам Засгийн газрын 118 дугаар тогтоолын дагуу энэ онд арван том ажил хийхээр төлөвлөж, есөн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээгээ байгуулаад байгаа ч нэг ажил нь гацсан гэв. Ачааллаа чадан ядан үүрч буй Улаанбаатар хотын цахи л-гаан, эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд Баянзүрх дүүр -гийн Амгалан буюу “УС-15 -”-д барих дулааны цахилгаан станц тус яамныхны “толгойг гашилгаж” байгаа аж. Яам -ныхан “Энэ ажил Улаан баатар хотын удирд ла гуудаас болж хойшилж байна. Тэд газар чөлөөлөх асуудалд тун хойрго хандсан” гэв. Нийслэлийн удирдлага эл станцын газрыг чөлөөлө хийн тулд 5.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд 20 тэр бум төгрөг зарцуулах ёстой аж. Яамны мэдээллийг сонс сон хотын удирдлагууд эгдүүцэж, “Нийслэлийн ЗДТГ газар чөлөөлөх ажлаа хугацаанд нь хийсэн. Биднийг яаруулж байгаад 10.5 га газар чөлөөлүүлсэн. Сангийн яамны хийсэн үнэлгээний дагуу айл өрх, том бүтээн байгуулалт хийсэн гурван байгууллагатай ярьж тохироод газраа чөлөөлсөн. Тэгж яривал дулааны цахилгаан станцын тендерийг зарлахдаа түлхүүр гардуулах нөхцөлтэй хийсэн юм билээ. Ажилчид нь хүртэл бэлэн болсон. Тендерт ялсан компани нь Бээжинд суугаа Элчин сайдыг шалж, гуйж байгаад 350 хятад ажилтан авч ажиллуулах эрхээ авсан. Тэгсэн хэрнээ зураг, төсөл байхгүй, яндангийн зургийг БНХАУ-ын Харбин хотод байршилтай компани одоо гаргаж байгаа. Тэд зургаа Улаан-баатарт авчирч танилцуулна, баталгаажуулна гэсээр байтал дулааны станц энэ онд биш, ирэх онд баригдаж эхэлнэ” гэсэн тайлбар өглөө.
Улаанбаатарчуудыг гал алдуулахгүй байх ажлыг хамтран хариуцаж буй Хотын захиргаа, Эрчим хүчний яамны тэс хөндлөн хариултыг сонсоод гайхширсан Шадар сайд Д.Тэрбишдагва тэдэнд албаны мэдээллийг гудамжинд ярьж байгаа шиг ярьж болохгүйг сануулаад, Амгалан дахь дулааны станцыг эргэж ярина, хамтдаа ирж уулзана шүү гэв. Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн дүүргүүдийн есөн хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан гэнэ. Гэвч нийслэлд 20 давхраас илүү өндөргүй, олон барилга барьж, их хэмжээний барилгажилт хийвэл дулаан, эрчим хүчний дутагдалд орох аюул тулгарах тул цаашид хорооллын орон сууцыг цөөлж, хувийн орон сууц, хаусыг дэмжих бодлого барих хэрэгтэй гэж тэд сануулаад авсан юм.
Улсын төсөвт зураг, төсөл нь бэлэн болоогүй ажил оруулахгүй
Барилга, хот байгуулалтын яам өнгөрсөн 14 хоногт Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд иргэдээс ирсэн орон сууцны зээл олгох тухай санал гомдолд анхаарлаа хандуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах, Дархан-Уул аймагт цэвэрлэх байгууламж барих гээд цөөн -гүй ажилд анхаарлаа хан -дуулж ажилласан гэв. Мөн үеэр “2013 онд 278 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо тариалж, 14.6 сая төл хүлээж авсан” гэх мэдээлэл өгсөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаас Шадар сайд Д.Тэрбишдагва “Танай яам бондын мөнгөөр юу хийхээр төлөвлөж буйгаа мэдээл” гэж шаардав. Тус яам Чингис бондын хөрөнгөөс 170 мянган ам.доллар хуваарилуулж авсан бөгөөд ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд ашиглана гэсэн ч ямар шаардлагын дагуу хөрөнгийг хуваарилах тухайгаа эцэслэн шийдээгүй аж. Тиймээс Шадар сайд “Бондын хүүтэй мөнгийг ашиглахгүй бол буцааж өгч, дараагийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэсэн юм. Нээлттэй мэдээллийн төгсгөлд Шадар сайд Д.Тэрбишдагва “Бүтээн байгуулалтад амралт наадам гэж байхгүй. Зуны богино хугацааг ашиглах хэрэгтэй. Дэд сайд нар ажил орлож үлдсэний хувьд тус тусын салбарын бүтээн байгуулалтад оролцож байгаа компани, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж, ажлын явц, гүйцэтгэл дуусах хугацааг нарийн тодорхойл. Ирэх даваа гаригт болох “Нээлттэй мэдээллийн цаг”-т тус тусын чиглэлээр тоо баримт, санал шүүмжлэлтэй ирэх, мөн бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуйн нэгж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой хугацаатай үүрэг өгөхийг даалгалаа. Түүнчлэн энэ оны улсын нэгдсэн төсөвт зураг нь бэлэн болоогүй олон төсөл, хөтөлбөр багтаж, хэрэгжихгүй саатаж байгаа тул яамд 2014 оны төсөвт “ТЭЗҮ, зураг, төсөл нь энэ байна” гэж үзүүлэх юмгүй, төслүүдийг багтаахгүй байхыг сануулав.