УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж, өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. “1921 оны үндэсний эрх чө лөөний хөдөлгөөн, Ардын хувьс галын түүхэн үүргийг бүдгэрүүлэх гэсэн үйл ажиллагааг таслан зогсоохыг олон түмэн шаардаж байна. Монголчууд 1921 оны долдугаар сард улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдлыг бүдгэрүүлнэ гэдэг бол ноцтой асуудал. Энэ талаар гаргасан Нийслэлийн иргэдийн хур лын шийдвэр хүчин төгөлдөр бус. Учир нь Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ түмэн олны сэтгэл зүрхэнд хоногшсон энэ талбайг ийнхүү нэрлэх шийдвэрийг ту хайн үеийн Монголын төр гаргасан, төрийнхөө энэ шийд вэрийг үе үеийн улс төрийн хүчин хүндэтгэн дээдлэх ёстой атал аль нэг улс төрийн хүчин, хэн нэг баатар гарч ирээд үгүйсгэх ёсгүй. Монголын түүх дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг байвал түүхэн үнэн гажиж, тусгаар тогтнол маань сэвтэнэ. Энэ асуудлыг иргэд, олон нийтийн саналыг авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай. Тиймээс би УИХ дахь бие даасан гишүүдийн өмнөөс бус ард түмний төлөөлөл болж буй хувь гишүүнийхээ хувиар улс төрийн хоёр хүчинд хандан үгээ хэлэх гэсэн юм” хэмээн тэрбээр хэлсэн. Түүнчлэн түүх түүхээрээ үлдэж, монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх ёстой юм гэлээ.