Баянзүрх дүүргийн иргэн С.Батзориг өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр сүүлийн хоёр жил МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд зургаан удаа хандсан ч үндэслэлгүй хэмээн хүлээж аваагүй аж . Иймээс Улсын дээд шүүхийн байрны гадна өлсгөлөн зарлах болсноо мэдэгдлээ. Мөн өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүсэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан гэнэ. Түүнээс ямар нэг ашиг сонирхол бий эсэхийг асуухад “Би ямар нэг нам, холбоог төлөөлөөгүй” гэв. Тэрбээр МАН-ыг татан буулгах үндэслэлээ “МАН 2004 онд Засгийн эрхийг аваад 2008 он хүртэл ажиллахдаа амлалтаа биелүүлээгүй. Гэсэн атал 2008 оны УИХ-ын сонгуулиар амлалтаа биелүүлсэн мэт иргэдийг төөрөгдүүлж, иргэдийн саналыг хууран мэхэлж авч, хамтарсан Засгийн газрыг хууль бусаар байгуулсан” хэмээн тайлбарлалаа.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ