Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид энэ сарын 22-нд Туркийн Анкара хотноо айлчилж, тус хотын дарга, ноён Мелих Гөкчектэй уулзав. Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Анкара хотуудын харилцааг цаашид өргөтгөх, тухайлбал, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах талаар Анкара хотын туршлагыг судлах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх тухай ярьж, санал бодлоо илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсад зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгыг ноён Мелих Гөкчект гардуулав. Анкара хотын дарга Монгол Улсын нийслэлд өрнөж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар сонирхож, цаашид хоёр нийслэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Анкара хотноо болсон Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаан болон Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдочаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан шийдвэр үүдийг хэрэгж үүлэх талаар Анкара хотын захиргаатай хамтран ажиллах, Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих тухай танилцуулсан байна.