“Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Ка- мерон МакРэй ирэх арваннэгдүгээр сард ажлаа өгөх бололтой. 2010 оны ар ван - хоёрдугаар сараас эхлэн тус компанийн бүхий л үйл ажиллагааг хариуцаж ирсэн тэрбээр уг албан тушаалд гурван жил ажиллахаар томилогдсон аж. Түүний халааг авах хүнийг тун удахгүй томилох юм байна. Камерон МакРэй дэлхийн зургаан оронд уул уурхайн салбарт 31 жил ажилласан туршлагатай. Түүнийг ерөн хийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирлын албыг хашиж байх үед Оюутолгойн уурхай бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн шатанд шил- жиж, энэ сарын 9-нд зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн.
Б.ЦЭЦЭГСҮРЭН