
Ноён доллар ойрын өдрүүдэд огцом савлах болов. Энэ сарын 17-нд валют арилжааны “Найман шарга” захад ам.долларын ханш нэг өдрийн дотор 8-10 төгрөгөөр огцом өсөж байсан бол өчигдөр тус захад уг валютын үнэлгээ 7-9 төгрөгөөр өгслөө. Шалтгааныг нь тодруулахад “Зах зээлд ам.долларын эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт нь тааруу байна. Монголбанкнаас валютын арилжаа хийж байгаа ч зах зээлийн хэрэгцээг хангаж дийлэхг үй байна” хэмээн “Найман шарга” захын ченжийн ерөнхийлсөн тайлбартай нүүр тулав. Харин долоо хоногийн мягмар, баасан гариг бүрт валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулдаг Монголбанк өчигдөр арилжааны банкуудад 30 сая ам.доллар худалдаж, мөн 90 сая ам.долларыг своп хэлцлээр нийлүүлэн зах зээлд эргэлдэж буй энэ валютын нөөцийг өсгөсөн гэх мэдээтэй байв. Өнгөрсөн оны мөн үед Монголбанкнаас ам.долларын албан ханшийг 1349.8 төгрөгөөр хязгаарлаж байжээ. Харин өчигдөр нэгж “ногоон” 1501.78 төгрөгтэй дүйсэн нь тухайн үеэс даруй 11.2 хувиар өссөн үзүүлэлт болоод буй юм. Гадаадын хөрөнгө оруулалт татарсан нь Монгол Улсын валютын нөөц дундрахад нөлөөлсөн хэмээн эдийн засагчид өгүүлж буй боловч энэ удаагийн ханшийн өсөлтөд “Хадгаламж” банк өөрийн хөрөнгийн дутагдалд орж, Төрийн банктай нэгтгэх шийдвэрийг Монголбанкнаас гаргасан нь валютын захад ихээхэн эрэлт үүсгэхэд нөлөөлсөн байх магадлалтай гэж учир мэдэх ажиглагчид өгүүлж байна.
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайханаас гадаад эдийн засгийн орчин, ханшийн талаар тодрууллаа.
-2013 он гарсаар төгрөгийн ханш сулрах хандлагатай байна. Өнөөдрийн (өчигдрийн) 15.00 цагийн байдлаар “Найман шарга” валютын бэлэн захад нэгж ам.долларыг 1511 төгрөгөөр авч, 1515 төгрөгөөр зарж байна. Төгрөгийн ханш сулрахад юу нөлөөлж байна вэ?
-Монголбанкнаас зарласан ам.долларын ханш долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1495.70 төгрөг буюу төгрөгийн ханш оны эхнээс 6.9 хувиар сулраад байна. Үүнд нэг талаас манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, БНХАУ-ын дотоод эрэлт буурснаас үүдэн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан, нөгөө талаас дэлхийн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, манай улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар багассан нь нөлөөлсөн. Энэ нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхэлсэн хэдий ч Монголбанкнаас зохих бодлогын арга хэмжээг ээлж, дараатайгаар авсны үр дүнд ханшийн огцом хэлбэлзэл үүсээгүй. Харин сүүлийн хэд хоногийн ханшийн сулрал нь “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгтгэж байгаа үйл явц валютын захын оролцогчдын хүлээлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөнтэй холбоотой. Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн учраас энэ үйл явц нь цаашид валютын захын тогтвортой байдалд сөргөөр нөл өөлөхгүй.
-Монголбанкнаас валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ? Цаашид валютын зах дээрх ханшийн хэлбэлзэл нэмэгдсэн тохиолдолд Монголбанкнаас зохицуулалт хийх үү?
-Валютын захын нөхцөл байдлыг Монголбанк бүрэн анхаарч ажиллаж буй бөг өөд ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхг үй байх зорилгоор валютын дуудлага худалдаа зохион байгуулж, дотоодын захад байнга оролцож байгаа. Ялангуяа жилийн эхний хагаст валютын эрэлт нь нийлүүлэлтээсээ давамгайлах байдал ажиглагддаг. Тухайн нөхцөл бүрт Монголбанкнаас захад валют нийл үүлэн ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхээс сэргийлж ажилладаг. Түүнчлэн Монголбанкнаас Төвбанкны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмол хийн, төгрөгийн нийлүүлэлтийг зохицуулж байна. Цаашид ч Монголбанк шаардлагатай тохиолдолд эдгээр арга хэрэгслээр дамжуулан захад оролцох учраас ханшийн огцом хэлбэлзэл үүсэхгүй.
-Ам.долларын ханш цаашид чангарах уу, сулрах уу? 2013 оны сүүлийн хагасын ханшийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн валютын ханш нь макро эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал, манай улсын гадаад худалдааны нөхцөл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл зэргээс гадна Засгийн газрын бүтээн байгуулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хэрэглээ, хуримтлал зэрэг валютын захын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч олон хүчин зүйлээс хамааралтай. Нэгдүгээр улиралд долоон хувь хүртэл саараад байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар улирлаас эрчимжиж 12 хувьд хүрсэн, энэ өсөлт оны сүүлийн хагаст үргэлжилж, эдийн засгийн дотоод нөхцөлөөс шалтгаалан буураад байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн “Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны хөр өнгө оруулалт хийгдэх хүлээлт байна. Түүнчлэн долдугаар сараас Оюутолгойн экспорт эхэлсэн, Монгол Улсын нүүрсний экспорт сэргэх хандлагатай байгаа, 1200 ам.доллар болтол унаад байсан алтны дэлхийн зах зээлийн үнэ буцаад өсч 1300 ам.долларыг давсан зэрэг эерэг үзүүлэлт эдийн засагт ажиглагдаж байна. Энэ бүгдээс дүгнэхэд, цаашид гадаад болон дотоодын эдийн засгийн нөхц өл байдлаас шалтгаалсан ханш сулрах дарамт буурахаар байгаа.