Орон нутгийн сонгуулиар нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-ын 25 суудлын 13- ыг МАН, 12-ыг АН авсан. Энэ хоёр намын төлөөлөгчид хоорондоо тохиролцон, ИТХын даргыг МАН-аас, Засаг даргыг АН-аас томилохоор болсон аж. Тэр дагуу МАНынхан ИТХ-ын дарга, Ажлын албаны даргыг томилсон ч ажлаа хийхгүй байна гэж АН-ынхан гомдоллож байна. Энэ хоёр намаас сонгогдсон төлөөлөгчид нэгдэн хурлаа хийж чадахгүй, хоёр тийшээ харчихаад тус тусдаа ИТХ-ыг зарлан хуралдуулдаг болжээ. АН-ын төлөөлөгчдийн хурлын шийдвэрт МАН-аас сонгогдсон дарга тамга дарж өгдөгг үй гэнэ. Тиймээс АН-ынхан 12 төл өөлөгчийнхөө гарын үсгээр шийдвэрээ баталгаажуулах байдлаар аргацаан өдий хүрчээ. Тус дүүрэгт үүссэн энэ ойлгомжгүй байдал хэзээ дуусах нь тодорхой бус байна. АН-ын төлөөлөгчид шийдвэртээ ИТХ-ын тамгыг даруулж чадахгүй байгаа тул өөрсд өө шинэ тамга хийлгэхээр болжээ.