Ерээд оны сүүлээс Мон голд банк дампуурах үзэгдэл цөөнгүй гарч, нэг хэсэг нь хохирч, нөгөө нь завшдаг хэвшил тогтсон. Дампуурлын анхны шан Ардчилсан холбоо эвслийг Засаг барьж байх 1996 оны арванхоёрдугаар сард татаж, “Ардын банк” золиослогдож байв. Ердөө нэг жилийн дараа хоёр дахь тохиолдлоор “Сэргээн босголт банк” бүртгэгдсэн бол 2000 онд “Төв Ази”, ХОТШ банк энэ буухиаг үргэлжлүүлсэн байдаг. Хэсэгтээ нам жим байсан дампуурал 2008 онд “АНОД”, “Зоос” банкаар үргэлжилсэн юм. Гайхалтай нь банк ны дампуурал болгоны ард улстөрчдийн оролцоо байсан гэх яриа гардаг ч хуулийн байгууллага буруутай этгээдийг илрүүлж чадаагүй байдаг. Юутай ч банкны чадварыг нэмэгдүүлэх гэсэн “Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд 2009 онд нэгдэж, үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн түүхтэй. Гэвч Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ойтой давхцан "Хадгаламж" банк дампуурсан тухай мэдээ цацагдаж, төр тус банкыг Төрийн банкийг нэгтгэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн "Зоос" банкны суурин дээр боссон Төрийн банкийг тун удахгүй хувьчлах асуудал хөндөгдөж эхлэв. Харин эл мэдээг даган банк дампууруулж гаршсан улс төрчид "Хадгаламж", Төрийн банкны хөрөнгөөр гараа угаахаар зэхэж байгаа юм биш биз гэсэн хардлага өрнөж төрүүлээд байна.