Монгол Улсын Ерөн-хийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 17.00 цагийн үед Хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярт ууч лал үзүүлэх зарлиг гаргалаа. Ерөнхийлөг чийн Тамгын газрын цахим хуудсанд тавьсан мэ дээ гэр лийн хурдаар түгж, хэвлэлийнхнийг Улсын хоёрду гаар төв эмнэл гийн гадаа очиход хүр гэсэн юм. Энэ үед МАХН-ын удирдлагууд болон түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар, өмгөөлөгч Б.Оюунбилэг нар эмнэлэгт ирсэн байв. Зарлиг гарс-наас хойш хэдий хугацааны дараа түүнийг сул лаж явуулах талаар төдийлэн сайн мэдээлэлгүй байсан ч ШШГЕГ-ынхан Ерөн -хийлөг чийн шийдвэрийг та нил -цуула хаар Улсын хоёрдугаар төв эмнэ лэгт 18.30 цагийн үед ирлээ. Үү ний дараа тэнд ирэх хү мүүсийн цуваа тасарсангүй. УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэр биш дагва Эрүүл мэн -дийн сайд Н.Удвал, УИХ-ын ги -шүүн О.Баасанхүү, УИХ-ын ги-шүүн З.Баянсэлэнгэ нар ирсэн байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасан хүү “Н.Энх баярт өршөөл үзүү лэх биш, түүнийг цагаатгах ёс той бай сан. Харамсалтай нь түү ний биеийн байдал өдөр ирэх ту сам муу даж байгаа тул Ерөнхийлөг чийн зарлигийг хүлээж ава хаас өөр аргагүй байлаа” гэж хэлсэн юм. Т үүнчлэн Ерөнхийлөг чийн сонгуулийн дараа Н.Энх-баярыг ийн сулласан нь АН, МАХН-ынхны хоорондын тохироо байсан гэх “бор шувуу” улс төрийн хүрээнд нисэж буй ч Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Түүнийг ингэж сулласан нь ямар н гэн улс төрийн тохиролцоо байхгүй” хэмээв. Түүнийг Авлигатай тэмцэх газрынхан 2012 оны дөрөвдүгээр са рын 13-нд баривчилж байлаа. Улсын дээд шүүхээс түүнд 2.6 жи-лийн ял сонсгосон ч нэг жил дөр -вөн сарын дараа ийнхүү суллаг дав. Улсын хоёрдугаар төв эмнэ лэгт хэвтэн эмчлүүлж байсан тасгаа саа өөрийн хүсэлтээр өчигдөр энгийн тасаг руу шилжсэн гэнэ. Учир нь түү ний биеийн байдал тааруу байгаа гэж эх сурвалжууд мэдээлэв. 20.00 ца гийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг өөрийн үйлчлүүлэгчийнхээ талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Уучлал үзүүлнэ гэдэг нь гэм буруу тай хүнд хамаатай зүйл. Тийм учраас бид үүнийг хүлээж авахгүй. Н.Энхбаяр гэм буруугүй учраас хуулийн дагуу цагаатгагдах ёстой. Цаашдаа түүнийг ялаас цагаатгах талаар олон улсын байгууллагад хандана” гэв. Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугарын аль нэг нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэх яриа тарсан тул сэтгүүлчид эмнэлгийн үүдийг сахисаар байв. Дугаар шилжих мөчид буюу 20.30 цагийн үед “Н.Энхбаярыг түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар болон намын удирдлагууд нь эм -нэлгээс түшин гарч ирлээ. Энэ үед Н.Энхбаяр ард түмэндээ хандаж намайг энэ хугацаанд хайрлаж, хамт байсан Монголын ард түмэндээ маш их баярлалаа, би та нар таа хайртай шүү хэмээгээд гэр рүү гээ явсан” гэх мэдээллийг авав.
Дашрамд дуулгахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр өглөө 07.40 цагт “Твиттер” хуу дас-таа “Өглөөний мэнд. Хүн өглөгч сэтгэл, хайр энэрлээс үүссэн гэж зүү дэлж сэрлээ. Ерөөл бү хэн биелсэн сайхан өдөр болог” хэмээн жиргэсэн. Тэрбээр “Н.Энхбаяр өөрөө надад хүсэлт гаргаагүй болохоор би уучлах боломжгүй” гэж хэлж байсан удаатай ч түүний энэхүү жиргээ нь Н.Энхбаярт өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурахад нь ташуур нэмэв үү, эсвэл хэдийнэ гаргасан шийдвэр байсан уу? Уг зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн найм, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуу лийн 15 дугаар зүйлийн хоёр, Эрүү гийн хуулийн 77 дугаар зүй-лийн хоёр дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401 дү гээр ангийн ялтан Намбарын Энх баярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Ийнхүү сүүлийн үед биеийн бай-дал нь муудсан хэмээн хэвлэ -лээр цацагдаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар ялаас чөлөөлөгдлөө.