Дундговь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар нь бас л хоёр тийшээ харчихжээ. Хоёр намын үл ойлголцлоос болоод энэ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр нь батлагдаагүй, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа одоо болтол эхлээгүй байгаа аж. Тус аймгийн ИТХ-д тэнцүү суудал авсан дээрх хоёр нам өдий болтол хамтран хуралдаж чадаагүй. Үүнээс болоод Адаацаг сум өдий хүртэл Засаг даргагүй байна. АН-ын бүлэг Засаг даргыг огцруулах асуудлаар ИТХ-д хоёр удаа хандсан ч хэлэлцүүлж чадаагүй гэнэ. ИТХ-ын V хуралдааныг МАН-ын гишүүд хаясан бол VI хуралдааныг АН-ынхан хаяснаар МАН-ын төлөөлөгчид 10 гаруй хоногийн өмнө хурлаа дангаар хийж, Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг баталжээ.
Гэтэл уг шийдвэрт ИТХ- ын дарга С.Буджав гарын үсэг зурж, тамга дарахгүй байгаа гэнэ. МАН-ын 17 төлөөлөгч АН-д урвасан нэг төлөөлөгчөө эргүүлэн татаж, оронд нь жагсаалтаар дараагийн хүнийг оруулснаар 18 төлөөлөгчтэй болжээ. Ийн тус нам олонх болсноор ирц бүрдэж, хуралдсан аж. Үү нийг ИТХ-ын дарга С.Буджав хүлээн зөв шөөрч, хурлыг явуулсан байна. Гэтэл хурлын дараа тэрбээр “Тогтоолд гарын үсэг зурахгүй” хэмээн буруу харчихжээ. Энэ аймгийн Засаг дарга С.Сүхбаатар нь МАН-ын гишүүн, аймгийнхаа МАН-ын хорооны дарга. ИТХ- ын дарга С.Буджав ч энэ намынх атлаа МАН-ын төлөөлөгчдийнхөө хийсэн хурлаас гарсан шийдвэ рийг баталгаажуулахгүй, намаасаа сонгогдсон Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлахаас татгалзсан нь хачин.
Харин АН-аас аймгийн Засаг даргын орлогчоор сонгогдсон Ш.Энхбат Засаг даргын мөрийн хөтөлбөрийг ИТХ-д танилцуулах ёстой байсан ч АН-ынхан нь түүнийг “Намын шийдвэрийг дага. Дагахгүй бол эргүүлэн татна” хэмээн шантаатилж, уг хуралд суулгаагүй гэнэ. Ш.Энхбат хоёр намын төлөөлөгчдийг сонгогчдын эрх ашгийг намынхаас дээгүүрт тавьж, хоорондоо зөвшилцөн, асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа аж. Тэрбээр Ерөнхий сай дад захидал бичиж, аймагтаа үүссэн асуудлыг танилцуулахаар шийджээ.