Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид уржигдар хуралдаж, Ботаникийн цэцэрлэгийн 10 га газрыг “хулгайллаа”. 2009 онд гаргасан Эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай 114 дү гээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан, Ботаникийн цэцэрлэгийн 34.9 га талбайг 24.9 га бол гож багасган, 10 га-г нь хумсалсан байна. Нийслэлийн За саг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч, ИТХ-ын тэргүү лэгч Ц.Энх цэнгэл “хулгай хийх” санаа гаргаж, түүнийг нь ИТХ-ын бусад төлөөлөгч дэмжжээ. Ц.Энхцэнгэл нь Ботаникийн цэцэрлэгийн баруун талаас газар тасдан авч, сургууль, цэцэрлэг барихаар хэдийнээс санаархсан. Талаар нэг тарсан, ус, хөрс, агаар бохирдуулдгаараа адлагддаг гэр хорооллын газраас худалдан авч, сургууль, цэцэрлэг барихгүй, заавал энэ цэцэрлэгийн газарт шунасан нь сонин. Түмний хүүхдэд хайртайдаа бус сургууль, цэцэрлэгээр халхавчилсан хувийн эрх ашиг цаана нь байгаа болоод Ц.Энхцэнгэл ийн улайрсан байж таарна.