Тогоонтөмөр хаан Хятадад гарсан улаан алчууртны бослогоос болон Бээжингээс Барс хот руу зугтаж гарахдаа төрийн хасбуу тамгаа авсан байдаг. Энэ тухайгаа “Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав. Хамаг дайсны дотроос хатгалдан гарав” гэж гуниглан шүлэглэсэн нь бий. Тогоонтөмөр хаан дайснаас төрийн тамгаа авч зугтжээ. Харин өдгөө монголчууд харийн дайснаас бус, бие биеэсээ тамга, тэмдгээ авч зугтан, нууг даж “тоглодог” бо лов.
Тамга гэдэг уг нь та, бидний тоглоомын хэрэгсэл, дуртай нь аваад зугтдаг зүйл, хэн нэгний өмч биш сэн. Улаан халзтай өргөөний хойморт байрлуулсан тусгай хайрцагт залдаг тамгаа монголчууд эгэл айлд байлгадаггүй, эгэл хүнд бариулдаггүй байв. Тамга залах ёс бий бол гож, тамга баригч хүртэл томилдог байлаа. Харин өдгөө цагт эрх мэдлийн төлөө эрээгүй аашлагчид тамга булаалдан тамтгаа алдах боллоо. 2012 оны намар болсон Орон нутгийн сонгуулийн дараа нийслэ лийн Багануур дүүргийн ИТХын дар га, ИТХын нарийн бичгийн дарга нар нь албан ажлын өрөөнүүдээ лацдан, тамгаа аваад зугтсан тухай дуулиан дэгдсэн. Аль нь олонх вэ гэ дэг маргаанаас үүдэлтэй, МАН, АНын хооронд үүссэн тамга булаацалд сан маапаан одоо болтол өндөрлөөгүй, жил дамнан үргэл жилж байна. Тус дүүргийн ИТХын сууд лыг МАН, Засаг даргын сууд лыг АН хуваарилж авсан ч ажлаа хийсэнгүй гэж шалтаглан АН одоо ИТХын тамгыг булаахаар шийджээ. Улайм цайм булаацалдах нь зохисгүй гэж үзээд АНаас сонгогдсон ИТХ ын гишүүд шинэ тамга хийлгэхээр болсон байх юм.
2001 оны хоёрдугаар сарын 26 нд Монгол Улсын Засгийн газар 41 дүгээр тогтоол гаргаж, “Тамга, тэм дэг, баталгааны тэмдэг, хэвлэ мэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн баталжээ. “Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно” хэмээн уг зааварт тусга сан байна. “Тамга, тэмдэг алдагдвал цагдаа гийн байгууллагад нэн даруй мэдэг дэж, харьяа болон харилцдаг бай гууллага даа уг тамга, тэмдэг, ба тал гааны тэмдэг хүчингүй болсныг зарлана. Алдагдсан тамга, тэмдэг, ба талгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй” гэсэн өгүүлбэр энэ зааврын 40 дүгээрт бий. Хулгайд алдагдаагүй, хэнд бай гаа нь тодорхой тамгыг хүчингүй гэж зарлах бүдүүн зүрх АН ын тө лөөлөгчдөд байгаа л юм байна. Дү рэм, журам харин байдаг юм болов уу. Нийслэлийн Багануур дүүрэг ирэх долоо хоногоос хоёр тамгатай, ИТХ нь хоёр толгойтой болох нь. Нэг биеийн хоёр толгой үргэлж хоёр тийш харж, тэмцэлдсээр эцэстээ би еэ тасар татдаг гэдэг дээ. Хоорон доо хэмлэлдэж байгаа хоёр толгой ноос болж, бүхэл бүтэн дүүрэг төсөв гүй, төрийн байгууллагын ажилт нууд ца лингүй долоон сарыг үдэв. Удирдлагууд нь дээрээ сууд лаа олохгүй болохоор ард иргэд нь доогуураа гүйдлээ олохгүй гун дуу хан явна. Ингэсээр өвлийн бэлтгэл цалгардаж, “Өнөө Багануур ахиад хөлдлөө” гэсэн муу мэдээ дахин дуулдах вий дээ. Удирдлагууд нь хоёр толгой биш хоёр сүүлтэй байсан бол Багануурын иргэдэд тустай байсан юм, уг нь. Тамга бол эрх мэдлийн тэмдэг. Тиймээс ч үеийн үед хаад, ноёд түүнийг гартаа оруулахын төлөө үхэл дэн тэмцэлдэж ирсэн бол өнөө ца гийнхан ч нүдээ ухаад өгөхөөс бу цахгүй янзтай аашилж байна. Там га, тэмдэг, баталгааны тэмдгийн ашиг лалтад цагдаагийн байгуул лага хяналт тавих журамтай ч тэд хэн нэг нь тамга аваад зугтсан үед хаалга эв дэж, хоосон хайрцгийг нь олохоос өөр ажил хийдэг гэж үү. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд бат бөх саванд хадгалах заавартай ч ханцуйлаад зугтчихдаг боллоо. Аягүй бол байнга цүнхэлж явсаар, хариад гэрийнхээ төмөр шүүгээнд хийн цоожилдог байж мэднэ.
Тамга ханцуйлж зугтдаг нөхдийн олонх нь аймаг, дүүргийн ИТХын дарга нар. Сонгинохайрхан дүүр гийн ИТХ ын даргыг бас тамга авч зугтсан хэмээн эрэн сурвалж лах даа тулж сүйд болсон. Түүнийг эзгүй хойгуур огцруулж, ажил, тамгаа хү лээл гэж өгөхийг шаардан, албан би чиг явуулаад ирэхгүй болохоор нь цаг даа дуудан, хаалгыг нь онгойлгож, сүрийг үзүүлсэн дүр зураг хүмүүсийн санаанаас одоо ч гараагүй байгаа. Тамга ханцуйлж зугтдаг төрийн түшээдийн өвчин намын гишүүдэд ч халдлаа. Сонгинохайрхан дүүр гийн АН ын дарга Л.Эрхэмбаяр огцорчихоод тамгаа өгөлгүй зугт чих лаа гэсэн мэдээлэл олны чихийг дэлдийлгэж, тэрбээр тамга авч зуг таагүй хэмээн хариу мэдэгд сэн удаатай. Намынхан тамга, тэмдэг булаацалдах явдал бүр олон жилийн өмнөөс улбаатай.
Лав л 2005 онд АН хоёр даргатай болсон гэх шуугиан дэгдэхэд өнөөх л тамга, тэмдгийн маргаан бас л гарч байлаа. Тухайн үед тус намын эрхийг авсан хүмүүс хуу чин дарга М.Энхсайханаас там гаа (Уг нь тамга биш тэмдэг. Тамгыг зөвхөн төрийн байгууллага ашигладаг бол ТББ, хуулийн этгээд тэмдэг хэрэглэх журамтай) авч чадалгүй, ЦЕГын Тамга тэмд гийн үйлдвэрийнхнийг дарамталж бай гаад шинэхэн тамга хийлгэж авсан бай даг. Намынх нь гишүүд шинэ, хуу чин тамганы аль нь хүчинтэй, шинэ, хуучин даргын аль жинхэнэ вэ хэмээн тэр үед будилж явсан. Сонгинохайрхан дүүрэгт яваг даад удаагүй байгаа УИХын дахин сонгуулийн дараа 26 дугаар тойргийн хороо МАН аас нэр дэвшигч Д.Су мъяабазарт УИХ ын гишүүний түр үнэмлэх гардуулахдаа тогтоолыг нь өгөөгүй. Тойргийн хорооны нарийн бичгийн дарга бас л тамга авч алга болсноос түүнд тогтоолыг нь гардуулаагүй, гаргаа ч үгүй хэмээн намынхан нь Сонгинохайрхан дүүр гийн ЗДТГын гадна жагсаал хийж, цагдаа ирж зохицуулан, холион бантан болж байв.
ИТХын тамгыг зөвхөн өөр намынхнаас авч зугтдаг гэвэл тийм биш. Өөрийн намынхаа гишүүдээс хүртэл нуусан явдал 2008 оны Орон нутгийн сонгуулийн дараа Сүхбаатар дүүрэгт гарсан. Тус дүүргийн ИТХын дарга С.Батхуяг тамгаа авч, намынхаа нөхдөөс зугтаад 10 гаруй хоносон удаатай. Тухайн үеийн МАХН энэ дүүргийн ИТХд олонх болсон ч ИТХын хуучин дарга, Засаг дарга нарт нам нь ялсан нь бус, өөрсдөө албан тушаалдаа үлдэх нь чухал байсан учраас ийм зүйл хийсэн гэж “болжморууд” жиргэж байлаа. Тамга авч зугтсан тухай адар маа тай түү хэнд сумын Засаг дарга нар хүртэл бичигджээ. Тухайлбал, 2009 онд Дор ноговь аймгийн ЗамынҮүд сумын Засаг дарга М.Баянмөнхийг Ав ли гатай тэмцэх газар шалгаад “но”г нь илрүүлсэн байна. Үүний улмаас тус сумын ИТХ М.Баянмөнхийг албан тушаалаас нь огцруулахад өнөөх нь тамгаа аваад алга болсон юм. Тамга тойрсон маргаан үүгээр зогсохгүй их бий. Хүчтэй нь тамга барьдаг би чигдээгүй хууль нэгэнт баларч, олон хийн саналаар асуудлыг шийддэг ард чилсан төр тогтсон биш үү. Албан тушаалд дуртай нь биш, ард олонд таалагдсан нь тамга атгах хуультай нийгэмд бид амьдарч байгаа билээ.
Х.БОЛОРМАА