Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэнтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Тарган сайхан зусаж байна уу? Хаагуур юу хийж амарч байна, уран бүтээл өндөр биз дээ.
-Тавтай сайхан байна. Нар, хур тэгширсэн сайхан зун боллоо. ийм сайхан зун болж байхад сэтгэл өөдрөг, зүгээр сууж болохгүй юм. Роман дээрээ сууж, завсар зайгаар нь зарим нэг залуу сэтгүүлчдийн шинэ сэргэг бүтээлийг шимтэн уншиж шинжин сонжиж байна гэх үү дээ.
-Монголын улс төр дуулиан шуугиантай байх шиг байна. Нам, улс төрийн ажилдаа оролцсон хэвээр байгаа юу?
-Хөндийрсөөн, 2012 оны Парламентын сон -гуульд гар бие оролцсон. Түүнээс хойш холдоод байна. Улс төрийн намууд улам л балиартаад, нэг хүнд үйлчлээд, нэг хэсэг олигархиудын хөлжиж баяжих хэрэгсэл болж хувирсанд дур гутаж, бөөлжис цутгаж байна
-Та чинь Ардын намдаа байгаа юу, Хувьсгалт намдаа үлдсэн үү?
-Ардчилсан намд элсчихсэн үү гэж асуугаач. одоо үүнд гайхах хүнгүй болсон шүү дээ. Үзэл номлолоо уландаа гишгэж хаячихаад ашиг сонирхлоороо нийлж нэгдээд улс орон, газар шороо, эрдэнэс баялгаа уралдан худалдаж, улам ихээр баяжиж хөлжихийн төлөө улайран тэмцэлддэг болсон цаг үе шүү дээ. Ах нь мАХН-д 1976 онд сайн дураараа, сэтгэлийнхээ дуудлагаар элсэж байлаа. Тэр үеийн манай намаас үлдсэн юм өнөөдөр бараг алга даа. Өнгө зүсээ хувилгаад танигдахын аргагүй өөрчлөгдчихөж. Тэгэхдээ сайн тал руугаа биш, муу тийшээгээ шүү гэж тодотгоё.
-Та Ардын намыг хэлээд байна уу, Хувьсгалт намаа цоллоод байна уу?
-Энэ хоёр чинь нэг л нам шүү дээ. Би дотроо тийм хатуу бодолтой явдаг хүн. Намд ганцхан удаа элссэн. Гараагүй, урваж, шарваагүй.
-Тэгвэл Хувьсгалт намдаа байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхдээ МАН болон МАХН-ыг чинь Дээд шүүх улс төрийн хоёр өөр нам гээд бүртгэчихсэн байгаа шүү дээ.
-Хууль, эрх зүйн талаас нь бол тэгж л тайлбарлах биз. Үйл хэрэг, үзэл баримтлалын хувьд бол ялгарах юмгүй нэг, социал демократ намууд. Эргэн нэгдэж нийлнэ гэдэгт эргэлздэггүй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Урвагч удирдагчид, ууж идэхийн дон шүглэсэн улстөрчдөөсөө болж хоёр хэсэгт хуваагдсан болохоос биш намын мянга мянган гишүүнээсээ болоогүй юм аа. Загас толгойноосоо өмхийрдөг гэдэг шүү дээ.
-МАН, МАХН гэсэн нэрнээсээ л болсон юм биш үү?
-Нэрийн талаарх маргаан бол зөвхөн нэг л шалтаг. Үе үеийн удирдагчдынх нь албан тушаалын төлөөх улайрсан тэмцэл, бузар булай улс төр, ууж идэхийн дон, нэг нэгнээ үзэн ядах үзэл гол шалтгаан нь. мАН-ын дарга Ө.Энхтүвшин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийт намын гишүүддээ хандаж бичсэн ил захидалдаа энэ тухай их тодорхой, зөв зүйтэй дурдсан байна лээ. Түүнээсээ болоод их ч юм дуулж, сүрхий хавчигдаж эхэлж байх шиг байна.
-МАН бага хурлаа хийж, бүтэлгүй удирдагчдаа авч хаях гэж байна. Залуучууд нь зөв шаардлага тавьж байгаа юм биш үү?
-Ялагдлын учир шалтгаандаа ул суурьтай үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын тэмцлийнхээ стратеги, тактикийг зөв зүйтэй тодорхойлохыг эрмэлзэх үүднээс ээлжит бага хурлаа хийж байгаа бол тун сайн. Буруугаа бусад руу чихэж, өөрсдөө намын удирдлагыг булааж авахыг санаархах өчүүхэн бодол өвөрлөж яваа бол буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээхийн цондон. Ерөнхийлөгчийн сонгуулиар ус балгасан юм шиг дув дуугуй байсан зарим хүн өнөөдөр яагаад чанга хашгичаад эхлэв. Өөрсдөө бүгдээрээ ханцуй шамлан оролцож ажиллацгаахгүй яасан юм. Худал хэлэхгүй хариуцлагатай хүний яриагаар бол Удирдах зөвлөлийнх нь зарим гишүүн, дэргэдэх олон нийтийн байгууллагынх нь цөөнгүй зүтгэлтнүүд хөлдөж царцчихсан юм шиг л хөдөлгөөнгүй байцгаасан гэж дуулдсан шүү. Үнэн бол тун тусгүй. Улс төрийн нам бол зөвхөн ялагдлын дараа төдийгүй ялалтын дараагаар ч сайн муугаа сайтар ярилцдаг байх ёстой. Тэгж байж төлөвшинө, цэвэршиж шинэчлэгдэнэ. Өчигдрийн гашуун үнэнээ марталгүй байнга санаж, өнөөдрийн нөхцөл байдлаа бодитойгоор дүгнэж, маргаашаа ухаалаг зөвөөр төсөөлж байж л сая амжилтад хүрнэ. Түүнээс биш хэд гурван хүнийг хольж сольсноор хожоо ердөө ч гарахгүй. Тэгээд ч Намын бага хурлаар бус мАН ээлжит их хурлаараа асуудлаа шийдвэрлэх байлгүй дээ.
-Өчигдрийн гашуун үнэнээ марталгүй байнга санаж явах гэдэг чинь сонин дуулдаж байна. Ганц хоёр жишээ хэлээч.
-мАХН-ын XXII их хурал дээр үзэл баримтлалын ширүүн тэмцэл өрнөсөн юм. Урьд нь манай нам марксист-ленинист үзэл баримтлалтай “ком мунист” маягийн малчид, ажилч дын эрх ашгийг хамгаалагч үзэл баримтлалтай байснаа ерээд онд түү нээ сээ татгалзаж, төвч үндэсний ардчилсан үзлийг авсан юм. Сонин хэвлэлд Нагаржунайн үзэл гэж бичиж тэмдэглэгдэж үлдсэн байгаа. Энэ нь мАХН-д нийгмийн тухайн үеийн шилжилтийн эгзэгтэй цаг үед аядуу тайван, тэвчээртэй байдлын илэрхийлэл болж байсан ч хэсэг хугацааны дараа улс төрийн тэмцлийнх нь нөхцөлд тохирохгүй болж ирсэн тал бий. Тэгээд Скандиновын зарим орон, тухайлбал Швед зэрэг улсын олон жилийн практик туршла-гаар нэгэнт ашиг тустай нь батлагдсан, бүр хориод онд Бодоо, Данзан, Сүхбаатар зэрэг хувьсгалчдын мөрөөдөж байсан ардчилсан социализмын үзэл санааг намынхаа үзэл бодлын үндэс болгож авъя гэсэн санал санаачилга нам дотор бий болсон.
Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар санал болгож, үзэл баримтлалын төсөл дээр нь улс төр судлаач, доктор А.Цанжид тэргүү тэй эрдэмтэд сууж ажилласан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн Социалист интернационалын чиглэл урсгалд нэгдэж нийлье гэсэн хандлага байв. Намын XXII их хурал олонхийн саналаар уг үзэл баримтлалыг хүлээж авч сайшаан баталсан билээ. Тэр үеэс мАХН дотор үзэл бодлын талцал бий болж, улмаар өргөжин тэлж байгаа нь тод ажиглагдах болсон. Сү.Батболд гэгч этгээд мАХН-ын дарга байх үед гарсан алдарт “Тэрэл-жийн тунхаглал” хэмээх баримт бичиг бол үүний тодорхой илэрхийлэл. Язартлаа баяжсан тус намын зарим удирдагч мАХН-ыг баруун чиглэлийн хөрөнгөт бүлэглэлийнхний эрх ашгийг хам-гаалагч нам болгохоор улайран зүтгэсэн хэрэг. Үү нийг нь намын хамт олны олонх хүлээж аваа-гүй, хатуу эсэргүүцэлтэй тулгарч уг маргаан хэсэг хугацаанд намжсан. Нам хоёр хуваагддагийн өөр нэг шалтгаан ч үүнд бас бий. Та нар хараарай, мАН-ын толгой хэсэгт олигархи баячууд нь үлдэж, мАХН-д Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарыг эс тооцвол ядуу зүдүүчүүд нь цугларсан байгаа.
-Танай нам өнгөрсөн хугацаанд Парламентын болон Ерөнхийлөгчийн сон гуульд ялагдсаны дараа намын удирдаг чдадаа ямар жавтий хүртээж ирсэн байдаг юм бэ?
-Янз янзын л банга донго хүртээж байсан байх шүү. Анхны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Л.Түдэв ялагдахад яагаа ч үгүй өнгөр сөн байх. Харин 1996 оны У иХ-ын сонгуульд ялаг даж парламентад 25 суудал авч анх удаа цөөнх боло-ход Удирдах зөвлөл нь бүрэн бүрэлдэхүүнээ рээ огцорсон санагдаж байна. 2004 оны болон 2008 оны УиХ-ын сонгуулийн дараа нэг их доргиогүй өнгөрсөн байх аа. Харин ч намын удирдлага нь дэвшин дээшилж байсан санагдаж байна шүү. Н.Энхбаяр, С.Баяр нар УиХ-ын дарга, Ерөнхий сайд болцгоож байв. 2008 оны сонгуулийн үр дүнд олон мянган намын гишүүн, идэвхтэн сонгуультнууд сэтгэл ихэд дундуур явдаг юм билээ. Арга ч үгүй биз дээ. монголын ард түмэн итгэл үзүүлж Зас-гийн газраа дангаараа байгуулаад мөрийн хөтөл -бө рөө хэрэгжүүлээрэй гэж үүрэг даалгавар өгч байхад өөдөөс нь зөрүүдлээд ялагдсан цөөнхтэй-гөө бөгс бөөрөөрөө нийлж байгаад “Стандартын бус Засгийн газар” байгуулчихсан юм чинь. олон мянган хүний урам хугарч намд итгэх итгэлийн гал нь бөхөж унтарсан нь бодит үнэн юм. Чухам 2004 ба 2008 оны сонгуулийн дараагаар Ардын Нам, Ардчилсан Намын толгойлогчдын толгой дотор х баруун, зүүний үзэл бодлын ялгаа бараг “арилж” баяжих, хөлжих уралдаан дээд цэгтээ тулсан билээ. Супер нэгдлийн онолч гэгддэг Ч.Эрдэнэ хүртэл Ардын Нам, Ардчилсан Нам хоёр нийлж нэг нам байгуулахаас өөр гарц харагдахгүй байна гэж сонинд бичиж байсныг мартаагүй байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мАХН бас л ялагдсан. Намын удирдлагадаа хариуцлага хүлээлгээгүй санагдаж байна шүү. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаасаа болдог байлгүй дээ.
-Ө.Энхтүвшинг яах бол, та юу гэж бодож байна?
-Энэ миний мэддэг зүйл биш ээ. Өөрсдөө ярьж хөөрөөд л учраа олцгоох байлгүй дээ. Тэгэхдээ Бага хурлаараа бус их хурлаараа ярих байлгүй. Намын даргын асуудлыг их хурал нь шийдвэрлэдэг шүү дээ. Уламжлал нь тийм юм. Ө.Энхтүвшингийн талаарх миний хувийн бодлыг заавал сонсож мэдэх гээд байгаа бол Ө.Энхтүвшин чинь намын дарга болоод нэг их удаагүй болов уу гэдгийг эхэлж онцолъё. 2012 оны УиХ-ын сонгуулийн ялагдлын дараа намын дарга болсон санагдаж байна. Ганц хүн ганц жилийн хугацаанд нэг их том юм хийж амжихгүй л дээ. Ялангуяа хамтран зүтгэгчид нь өөдтэй дэмжихгүй бол бүр ч явахгүй. мАН-ын олигархи удирдлагууд дотор Ө.Энхтүвшинг би харьцангуй нэр цэвэр хүн гэж боддог. Намын ажлын туршлагаараа ч тэдэн дот роо толгой цохино. мэдлэг чадвараараа ч нэг их ду тах юм байхгүй. Харин ч илүү гарах болов уу. Хий нь гарсан л улстөрч. Сольж холилоо гээд мАН нэг их хожих нь юу л бол. Улам л дордох болов уу даа.
-Ө.Энхтүвшинд хир халдаах дургүй байна уу?
-Тэгж хэлэхгүй ээ. мАН-д одоо хүртэл нэг ч жигүүр алга. Жигүүргүй нам бол ардчилалгүй нам. мАН-ын их, Бага хурлын үйл ажиллагааг мАХН-ын их хуралдай, бага чуулганы үйл ажиллагаа-тай харьцуулж үзэх юм бол тэнгэр, газар шиг ял-гаа бий. мАХН-д харьцангуй хөгжсөн ардчилал бай даг. Хэн ч, юу ч хэлж болно. мАХН-ын дарга Н.Энхбаярын буруу бодлогыг ч шүүмжилж чаддаг. мАН дотор бол энэ нь үгүй. Ө.Энхтүвшин намын дарга болмогц дүрэм журамдаа өөрчлөлт оруулж жигүүр, хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөх эрхээр хангаж өгөх ёстой байсан. Тэгсэнгүй. Энэ бол түүний том алдаа. Тэр бас өөрийн бүтэн багаа бүрдүүлж чадаагүй, намын аппаратаа чадваржуулаагүй,“Үнэн” сониныхоо өнгө зүс, нийтлэлийн чанарыг ч олигтойхон өөрчлөөгүй гээд өөлөх юм бишгүй бий. Удирдах Зөвлөл нь 30 хүнтэй юм билээ. мАН үнэ-хээр ахмад, дунд, залуу үеийн тэгш төлөөллийн нам мөн л юм бол ядаж Удирдах Зөвлөлийн гучин ги шүүн нь арав арвын харьцаатай байх хэрэгтэй биз дээ. У иХ-ын хэдэн гишүүнээс л бүрддэг юм биш үү? УиХ-ын ихэнх гишүүний нэр хүнд ард түмний дунд ямар байдаг билээ, бүгд мэднэ шүү дээ.
-Өнөөдрийн эрх чөлөөт нийгмийн талаарх таны санал бодол ямар байна.
-Сайн юм зөндөө байна аа. Хэвлэлийн эрх чөлөөг л нэрлэхэд хангалттай. Тэгэхдээ муу юм бас бишгүй. Товчхоноор хэлэхэд, капитализм чинь цөөн хийн л нийгэм юм байна даа гэсэн бодол той яваа.
-Ганц хоёр баримт хэлж болох уу?
-Хүн амын бараг дөчин хувь нь ядуурчихлаа. Аюул биш гэж үү? Ажилгүйдэл хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн арван хувьд аль хэдийнэ хүрчихсэн байх аа? ийм нөхцөлд өөр улс оронд бол аюулын харанга дэлддэг. манайд болохоор нам гүмхэн л байх юм. монголын эдийн засаг улам бүр гаднынхнаас хараат болон хувирч байна. Хүн амын хоёр хувь нь язартлаа баяжлаа. Цөөхөн хүн өнөөдрийн монголд аз жаргалтай аж төрж байна. Дундаж давхарга бүрдэх яагаа ч үгүй. Уг нь бид чинь Үндсэн хуульдаа хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна гэж нэр төртэй тунхагласан байх аа. мөн ч хол байна даа. Бидний үеийнхэн түүнийг лав үзэхгүй ээ. Та нар харин яадаг юм бол?
-Та өнгөрсөн үеэ үгүйлж, социализмаа магтаж эхлэх гэж байна уу?
-Үгүй дээ дүү минь, тэгэхдээ муулах хүсэл ч төдийлэн бас алга. муу нэртэй, луу данстай тэр аймаар “социализм”-ын үед чинь монголд ямар ч байсан ядуурал болоод ажилгүйдлийг бүрэн гүйцэд шийдчихсэн л байсан юм. Авлига, хээл хахууль гэгч тахал өвчин огт байхгүй, хүн хүнээ дарлан мөлжих, зарцлах хөлслөх үзэгдэл үгүй болсон байсан. Социализм бол хүн төрөлхтний сод ухаантнуудын нийгмээ эрүүл саруул, ардчилалтай сайн сайхан болгох гэж эрмэлзсэн эрэл хайгуулын л нэг илэрхийлэл шүү дээ. Бүтэлгүйтэж мухардсан л болохоос биш. Ардчилсан социализмын үзэл санаанд суурилж хэзээ нэг цагт амилан босож ирэх л үзэгдэл. Бидний өнөөдрийн амаа олохгүй магтан дуулж байгаа сонгуулиудын хэлбэрийг чинь их Черчилл хүртэл хамгийн муу ардчилал гэж нэрлэж байсан удаатай байх аа? Тэгэхээр сайн сайхан нийгмийн төлөөх эрэл хайгуул цаашид үргэлжилж л таарна.
-Засгийн бүх эрхийг өөрийн тань тэр нэрлээд байгаа “муу ардчилал” дээр үндэслэн дөрөөлж гарч ирж, гартаа авсан АН-ын тухайд юу хэлэхсэн бол?
-Өмнөх он жилүүдэд эрх барьж ирсэн ах намынхаа мөрөөр л орж байна. ийм замаар их удаан явбал гарцаагүй дарангуйллын дэглэмийг л монголд тогтооно. Тэгээд хэзээ нэгэн цагт ард түмэнд түлхэгдэн унана.
-Ерөнхийлөгчийн сонгуульд гялалзсан амжилт гаргасан Ц.Элбэгдоржид хандаж хэлэх юм байна уу? Та хоёр чинь нэг нутгийнх, бас мэргэжил нэгтэй сэтгүүлчид.
-Гялалзсан амжилт гаргасан гэж ч нэг их бодохгүй байгаа шүү. Үе үеийн өмнөх Ерөнхийлөгчдийн сонгуулиудын үр дүнтэй харьцуулаад үзээрэй. Тэгэхдээ түүнд амжилт хүсэх ёстой. монголын ард түмний олонхийн итгэлийг дааж сайн ажиллаарай гэж ах хүний хувьд захих байна. Бялдуучдаар өөрийгөө болж өгвөл нэг их битгий хүрээлүүлээрэй, тэгвэл Н.Энхбаярын араас орно шүү гэж хэлье. Үнэн байдал, үйл ажиллагааг чинь шүүмжлэгчдээс битгий зай барьж дөлж зугтаагаарай, авах гээхийн ухаанаар хандаарай гэж зөвлөе. Өндөр дээд албан тушаал, хязгааргүй эрх мэдэл хүнийг хүн биш болгож эвдэх нь зөндөө байдаг.
-МАХН-МҮАН-ын тухайд юу хэлмээр байна. УИХ-д суудалтай, Засгийн эрх барилцаж байгаа нам шүү дээ.
-Би энэ талаарх өөрийн байр суурийг урьд нь нэг биш удаа ил тодоор илэрхийлж “Гүзээнд наалдсан дэлүү” гэж нэрлэсэн удаатай. ойлгомжтой байгаа биз дээ. Нэмж юу хэлэх вэ дээ