УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сая хны нэг өдөр нийслэлийн Цагдаа гийн газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын шинэ барилгын ажлын явц ямар байгааг өөрийн биеэр очиж шалгажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа тэр энэ хоёр барилгыг бариулах тухай шийдвэр гаргасан юм байна. Эрхэм гишүүн Төрийн ордноос явган алхаж, Улсын мөрдөн байцаах газрын дэргэд баригдаж буй дээрх барилгуудыг бүтэн тойрч, мөн дотор нь орж үзсэн гэнэ. Түүнийг угтаж очсон мөрдөн байцаагчидтай мэнд усаа мэдэлцсэний дараа “Эхлүүлсэн барилгаа эргэж явна. Танай Батсүх дарга байна уу” гэж асуугаад барилгын ажлын явц ямар байгааг лавлаад буцсан ажээ.