Баяр наадмын үеэр Хүй долоон худагт уяачдын галаар хэссэн УИХ-ын эмэгтэй гишүүд нэлээд доргисон сурагтай. УИХ 11 эмэгтэй гишүүнтэй. Тэдэн дундаа Р.Бурмаа, Д.Арвин, М.Батчимэг, С.Одонтуяа, Эрдэнэчимэг нар хоорондоо амь нэгтэй. Хүүхнүүдийн энэ “фракц” наадмын өдөр нэгэн уяачийн галд өдөржин айрагдаж, хуруу гарган хэн илүү айраг даадаг гэдгээ тодруулахад М.Батчимэг тасархай тэргүүлжээ. Тэрбээр Өвөрхангайнх бөгөөд айрагтай нутгийн охин гэдгээ нотолж, басхүү хуруудахдаа шаггүй гэдгээ харуулсан байна.