АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд Сенатын гишүүн, 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан нөлөө бүхий улстөрч Жон МакКэйн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнгөрсөн баасан гаригт манай оронд зочлоод өчигдөр нутаг буцлаа. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг тангараг өргөх ёслолдоо урьсан боловч хугацаа давчуу байсан тул түр хойшлуулж, наймдугаар сард Азийн орнуудаар зочлох үеэрээ Монголд ирэхээ тэр амлажээ.
Ийнхүү амласан ёсоор Монголыг зорихдоо тэрбээр ганцаараа бус, АНУ-ын Сенатын гишүүн Шелдон Уайтхаустай хамт хүрэлцэн ирсэн юм. Жон МакКэйн нь АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний асуудал хариуцсан хорооны дээд зэргийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны хороо, Дотоодын аюулгүй байдал, Засгийн газрын асуудал хариуцсан хороо, Уугуул оршин суугчдын (Индианчууд) асуудал хариуцсан хороонд багтдаг бол Шелдон Уайтхайус нь Сенат дахь Төсвийн хороо, Хууль зүйн хороо болон Насжилтын тусгай хорооны гишүүн, Гэмт хэрэг болон терроризмтой тэмцэх хороон дахь Хууль зүйн дэд хорооны дарга аж. “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тэд өчигдөр буцахынхаа өмнө цөөн хэвлэлд ярилцлага өгсөн юм.
“Өнөөдөр” сонин: -Та бүхэн Монголд цөөн хоног саатаад буцаж байна. Манай орны талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Жон МакКэйн: -Бид Монголын алдартай уяачийн гэрт зочилж үзсэн. Хоол нь их таалагдсан. Гүүний айраг сайхан амттай байсан. Хүмүүсийнх нь зочломтгой, найрсаг зам үнэхээр таалагдсан. Мөн өчигдөр бидэнд загас барих боломж олдсон. Шелдон Уайтхаус нэг загас барьсан. Харамсалтай нь Ерөнхийлөгч маань хүндэтгэл үзүүлээд загасаа усанд буцааж тавьсан. Монгол Улс ардчиллыг хөгжүүлж буй гайхамшигтай үлгэр жишээ орон. Тийм учраас бид энэ тал дээр анхаарч байна. АНУ болон олон улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн манлайлал, үүрэг оролцоонд нь бид талархаж байгаа. Монгол Улс, АНУ хоёр ардчилал, хүний эрх гээд адил үнэт зүйлтэй. Монгол Улсын хийж байгаа шинэчлэл бусад улс оронд үлгэр жишээ болдог. Тиймээс ардчиллыг хөгжүүлэхэд хамтран ажиллана. Энэ тал дээр ихээхэн анхаарч байна.
Шелдон Уайтхаус:-Дэлхийн улс орноор аялж, тэр дундаа сенатор МакКэйнтэй хамт Монголд ирсэн нь үнэхээр сайхан хэрэг байлаа. Монгол Улсын Засгийн газар биднийг сайхан хүлээн авсан. Энэ орны бахархал болсон гайхамшигт байгалийг үзэж сонирхохоор бид Тэрэлжид очоод анх удаа сарлаг харсан. Сенатор МакКэйний хэлсэнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны тал дээр санал нийлж байна. Ялангуяа, улс төр болон ардчиллыг хөгж үүлэх чиглэлд хамтран ажиллах болно. Монгол Улс бол ардчилал, эхлүүлсэн хөгжлөөрөө улс орнуудад үнэхээр сайхан жишээ болсон орон. Бид хоёулаа Монголд дахин айлчлах хүсэлтэй байна. Энэ дашрамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж байгаагаа илэрхийлье.
-Монголд байх хугацаандаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзав уу. Ямар асуудлаар ярилцсан бэ?
Жон МакКэйн: -Бид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдтай уулзаж, олон асуудлаар ярилцсан. Хоёр талын хамтын ажиллагааны одоогийн байдал, цаашдын төлөв, хамтран ажиллах боломж бололцооны талаар хэлэлцлээ. Олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдлын талаар санал солилцсон. Сонгууль шударга болох талаар ярилцсан. Энэ бол их чухал асуудал. Мөн Монголын дэд бүтцийг хөгжүүлэх талаар авч хэлэлцсэн. Миний бодлоор Монголд барилгажилт хэт их явагдаж байгаа юм шиг санагдсан.
БНХАУ, ОХУ-аас гадна АНУ-ын хөрөнгө оруулалтын асуудал гээд олон зүйлийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцсан. Бид Монголын гурав дахь хөрш гэдгээрээ бахархаж байна. Бид Монголд олон үйл ажиллагаанд оролцож, ялангуяа зэвсэгт хүчний чиглэлээр Афганистан болон Монголд явуулж буй энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаад баяртай байгаа. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн боломжийг илүү нээх талаар сонирхож байна.
MM агентлаг: -Та Сенатын Зэвсэгт хүчний асуудал хариуцсан хорооны дээд зэргийн гишүүний хувьд АНУ, Монгол Улсын зэвсэгт хүчний Энхийг сахиулах үйл ажиллагаан дахь хамтын ажиллагааны талаар юу гэж бодож байна вэ?
Жон МакКэйн:-Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон нь үнэхээр чухал үйл явдал болсон. Монголд зохион байгуулсан энхийг сахиулах сургалтад олон орны цэргүүд оролцсон нь Монголын хувьд ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний хэд хэдэн төлөөлөгчид АНУ-ын сургалтад оролцож байгаа нь хоёр талын аль алинд нь чухал ач холбогдолтой. Өчигдөр бид АНУ-ын сургалтад оролцсон дөрвөн хурандаатай уулзсан. Тэд манай улсад сурсан мэдсэн, үзэж харсан туршлагадаа үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
“Блүмберг” телевиз:- Сирид болж буй үймээний улмаас 100 гаруй мянган хүн хохироод байна. Тус улсад Монголын цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжтой болов уу?
Жон МакКэйн: -Гэм зэмг үй олон мянган эмэгтэйч үүд, хүүхдүүд Сирийн дайны хор уршигт нэрвэгдэж байна. Башир Расадын химийн зэвсэг хэрэглэж байгаа анхны тохиолдол энэ биш. Түүний энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа. Башир Расад бол дайны гэмт хэрэгтэн. АНУын зэвсэгт хүчнийг үүнд оролцуулахыг хүсэхгүй байгаа. Тиймээс Монгол Улсын зэвсэгт хүчнийг тийш оруулах шаардлага байхгүй гэж үзэж байна.
-Хоёр жилийн өмнө “Пибоди” Тавантолгой ордыг олборлоход хамтран ажиллах хүсэлт тавьж байсан ч төсөлд оролцож чадааг үй. Тавантолгойн уурхайн үйл ажиллагаа одоогоор тийм ч амжилттай бус байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Жон МакКэйн:- Манай “Пибоди”, “Рио тинто” гэсэн хоёр компанийн асуудал байгаа. Гэхдээ Шелдон Уайтхаус бид хоёр Монгол Улсын Засгийн газарт юу хийхийг нь заахаар ирээгүй. Харин энэ ажлыг, ялангуяа уул уурхайн салбарыг өргөжүүлж, хөгжүүлэхэд аль болох тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
Шейлдон Уайтхаус:-Нэмж хэлэхэд миний ойлгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээж авахад нээлттэй байгаа гэдгээ маш сайн илэрхийлсэн.
Р.Оюунцэцэг