Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны салбарын ирээдүй болох V ДЦС-ын тендерийн ялагч буюу давуу эрхтэй компанийг шалгаруулсан нь энэ долоо хоногийн хамгийн онцгой мэдээлэв байв. Нийслэлд шинэ ДЦС барих уг тендер сунайсан урт найман жил хөврөх зуур зөвхөн барих газрыг нь товлох гэж найман удаа шав тавьсныг та бид санаж байгаа. Энэ зуур төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээ 88 мВт-ээр нэмэгдэж, 850 мВт болсон ч суурь хүчин чадал 813 мВт гэх тооноос огт хөдлөөгүй. Одоо V ДЦС баригдаж дуусах хугацаа буюу 2017 он хүртэл хэрэгцээ улам нэмэгдэх нь гарцааг үй ч, найман жилийн ярианд цэг тавьж, давуу эрхтэй компанийг сонгосон нь юу юунаас илүү чухал юм даа.
.jpg)
V ДЦС-ыг барих тендерт дэлхийд болон Монголдоо нэр хүндтэй 11 компани, консорцуим гараанаас гарч, эцсийн шатанд “IP/Suez”, “Samsung” консорциум хоёр шалгарч үлдээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хоёр консорциум тендерийн шалгаруулалт бүрт ана мана үзэлцэж, ойрхон үнэлгээ авч байсан учраас энэ сарын 15-нд хоёулангаас нь BAFO (Best and final offer) буюу хамгийн сайн саналаа дахин боловсруулж өгөхийг хүссэн аж. Саналаа дахин боловсруулж, эцэслэхдээ “IP/ Suez” ДЦС-ын гол зүрх буюу зуух худалдан авахаар “Hyundai heavy industries” компанитай хатуу гэрээ хийсэн байснаа уян хатан болгож, “Foster Wheeler” буюу тус компанийнхтай дүйцэхүйц зуух оруулж ирнэ гэж өөрчилсөн аж. “Samsung” анхнаасаа “Foster Wheeler”- ийн зуухыг худалдан авахаа мэдэгдсэн байжээ. “Foster Wheeler” нь зуун жилийн түүхтэй компани бөг өөд ДЦС-ын зуухны зах зээлд тэргүүлдэг компани юм байна. Мөн энэ зуур хоёр оролцогч үнийн саналаа ч бас бага зэрэг танажээ. Тодруулбал, “IP/Suez” нэг кВт/цаг эрчим хүчийг 63.10 төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан бол “Samsung”-ийнх 64.92 байсан.
Дээр дурдсанчлан хоёр оролцогчоос хамгийн сайн саналыг нь авахаас өмнө сүүлийн хоёр жилийн дотор гурван ч удаа шалгаруулалт хийсэн бөгөөд тухай бүрт “IP/ Suez” консорциум илүү санал авч байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн оны долдугаар сарын 5-нд болсон гурав дахь шалгаруулалтын дараа нийлбэр дүнгээр “IP/ Suez” 73.21, “Samsung” 70.07 оноо авсан гэх мэдээлэл байна. Хэдийгээр “IP/Suez” шалгаруулалт бүрт илүү оноо авч байсан ч хоёр оролцогчийн үзүүлэлт ойролцоо байсан учраас тендерийн ялагчийг тодруулах хугацааг хойшлуулсан аж. Энэ бүхний эцэст хамгийн сайн саналаа боловсруулж, хүргүүлсний дараа аль оролцогч, ямар оноо авсан тухай мэдээлэл одоогоор бидэнд олдсонгүй. Ямартай ч энэ бүхний эцэст “IP/ Suez” буюу “GDF Suez international power”, “Sojitz” “Posco energy” “Newcom” компанийн хамтарсан консорциум 3.6 жилийн дотор, 1.2 тэрбум төгрөгийн зардлаар, 450 мВт-ийн эрчим хүч, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС барихаар боллоо.
Уг нь давуу эрхтэй компанийг шалгаруулж, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, “IP Suez” консорциумын төлөөлөл санамж бичиг үйлдэж, гарын үсэг зурсан боловч “Samsung”-ийн найдлага хараахан тасраагүй байгаа гэнэ. Албан ёсны гэрээ үйлдээгүй, УИХ, Засгийн газраар хэлэлцээгүй байгаа учраас энэ зуур байдал яаж ч эргэж болно хэмээн тус консорциумынхан найдаж, хүлээж байгаа тухай эх сурвалж бидэнд мэдээллээ. “IP Suez” хамгийн сайн саналаа өгөх үеэр тарифаа бага болгож харагдуулахын тулд татвар тооцоогүй үнэ илгээсэн, мөн “Hyundai heavy industries” компаниас авах зуухны үнэ нь “Samsung”-ийн санал болгосон “Foster Wheeler”-ийнхээс 50 сая ам.доллараар илүү байсан зэрэг мэдээлэл хэвлэлээр гарч байгаа ч энэ үнэн эсэхэд аль ч тал хариу өгсөнгүй. Ямартай ч “IP/Suez”-ийн сонгосон “Hyundai heavy industries” компани нь ДЦС-ын зуух үйлдвэрлээд удаагүй байгаа ч, хамгийн сүүлд өнгөрсөн жил БНСУ-ын Данжин хотын гангийн томоохон үйлдвэрт шатах зуух нийлүүлсэн аж.
Нийслэлийн эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар долоон хувиар өсч байгаа. Тийм учраас “Улаанбаатар ДЦС V” төслийг 450 мВт, 370 мВт гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгж үүлэхээр болсон. Найман жил сунайж, найман удаа бууриа сольсны эцэст сая давуу эрхтэй компанийг шалгаруулсан учраас хоёр дахь буюу 370 мВт-ийн төслийн тухай яриа ор тас мартагдсан. V ДЦС-ийн барилгын ажил эхэлж, хүлээлгэн өгөх хугацаа дөхөхөөр хоёр дахь бүтээн байгуулалтын талаар ярьж эхлэх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ талаар одоогоор тодорхой мэдээлэл нэг ч алга. Ингэснээр хэзээ нэгэн цагт V ДЦС бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 820 мВт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хүчин чадал 1633 мВт болж томрох найдлага бидэнд бий. Гэхдээ “Хэзээ нэгэн цагт” гэсэн үгийг анхаарах хэрэгтэй.
Нэгэнт анхны бүтээн байгуулалт эхлэх хугацаа найман жилээр хойшилсон учраас одоо нэн яаралтай хоёр дахь бүтээн байгуулалтын талаар судалж, ярилцаж, асуудыг нэг мөр болгомоор байна. Эрчим хүчгүй бол эдийн засгийн өсөлт, хөгжил гэж мянга яриад нэмэргүй. Улсын нийслэлд эрчим хүчний хэрэгцээ жил жилд өндөр хурдаар өсс өөр, 2017 онд дахиад хүчин чадлаа давбал яана.
Ж.Тэгшжаргал