УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ манай оронд айлчилж буй ХБНГУ-ын Шверин хот дахь Хүүхэд залуучуудын Урлагийн боловсрол олгох сургуулийн захирал Холгер Хелмут тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Герман Монголын мэргэжилтэн солилцоо” төслийн хоёр дахь үе шатны хүрээнд хийж буй үйл ажиллагааны талаар ярилцав. Дээрх сургуулиас энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан сургалтад Монголын найман багш хамрагдсан байна.
Харин энэ удаад Монголын багт сургалт явуулсан Германы найман төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирж, сургалтад хамрагдсан хүмүүс эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрхэн түгээн дэлгэрүүлж байгаатай танилцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй юм байна. Хүүхэд залуус, ялангуяа өнчин, эмзэг бүлгийн хүүхд үүдэд театр урлагийн боловсрол олгож, тэдний гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг З.Баянсэлэнгэ гишүүн онцолжээ.