Шри-Ланк улсад саяхан эхэлсэн Азийн сурагчдын АШТ-д Багануур хотын СМ Б.Нямдаваа дасгалжуулагчтай хоёр тамирчин оролцож байна. Тэмцээний рапид тоглолтын төрөлд бяцхан шатарчин Очир-Эрдэнийн Ариунболд мөнгөн медаль хүртэж, 11 насны ангилалд Батнямын Мөнхбат 11-р байр эзэлжээ. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.
"Есөн сарын нэгэн" тэмцээн
Өнгөрсөн сарын эцсээр Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос Спортын төв ордонд зохион явуулсан уламжлалт “Есөн сарын нэгэн” тэмцээнд 6-18 насны 167 хөвгүүд, охид швейцарь оноолтын 9 тавилд өрсөлдсөнөөс хөвгүүдийн 8 хүртэлх насны ангилалд Э.Энх-Од (Сүхбаатар аймаг), Л.Очирбат (Цэцэн нүүдэл), Х.Тэмүүжин (Уран нүүдэл), 10 насанд Ц.Тэнгис (Зууны шатар), Бу.Амин-Эрдэнэ (Монген), Л.Билгүүн (ХанАлтай), 12 насныхад Ц.Цолмон (Цэцэн нүүдэл), Д.Номунхан (Цэцэн нүүдэл), Э.Золбоот (Сэлэнгэ аймаг), 14-д Ү.Агьбилэг (Хан-Алтай), Г.Ганцоож (Мончесс), Ц.БатЭрдэнэ (Төгс нүүдэл), 18 хүртэлх насанд Н.Даваа-Очир (МХО), Э.Болдоо (Хан-Алтай), Э.Баасансүрэн (Хан-Алтай); охидын 8 хүртэлх насанд Б.Эгшиглэн (Дорнод аймаг), Б.АминЭрдэнэ (Сэлэнгэ чесс), Э.Амин-Эрдэнэ (Сүхбаатар аймаг), 10 насанд С.Тамир (Сүхбаатар аймаг), М.Мандухай (Хан-Алтай), Б.Удвал (Багануур), 12-д А.Буянзаяа (Бор- Өндөр), Б.Амина (Төгс нүүдэл), Г.Алтанзул (Зууны шатар), 14 насныхад Н.Уранчимэг (Цэцэн нүүдэл), Б.Эрдэнэхөлөг (Сэлэнгэ аймаг), Д.Номин (Цэцэн нүүдэл), 18 хүртэлхэд Ц.Амарбилэг (Багануур), Э.Хулан (Төгс нүүдэл), Ц.Сайханчимэг (Зууны шатар) нар медалийн эзэд болж, ангилал тус бүрдээ айрагдсан тамирчид болон Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Билэгсайхан, Урамтай шатар клубын бяцхан шатарчин Б.Энхсаран нар тусгай шагнал хүртэв.
В.Крамник тэргүүлж байна
Өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 3-нд Норвегид болж буй Дэлхийн цомын зургаагийн давааны оноолтыг манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэмцээний түрүү байрын төлөө хүч үзэхээр шалгарч үлдсэн дэлхийн аварга асан В.Крамник (2784), ОХУ-ын аварга Д.Андрейкин (2727) нар үндсэн, стандарт 4 өргийнхөө хоёрыг нь тоглосны дараа 1,5-0,5 харьцаатай байна. В.Крамник эхний өрөгт бэрсээ шидэн нүүргүй хүүтэй болж улмаар ялалт байгуулсан өргийг сонирхоно уу.
.jpg)
Компьютерууд өрсөлдөж эхлэв
Саяхан гараагаа эхэлсэн шатрын программын албан ёсны бус ДАШТ-д 36 компьютер гурван сарын турш “нүүж” аваргаа тодруулах бөгөөд тэдгээрийн наймнь 3000-аас дээш, 12 нь 2800-аас дээш чансаатай гэнэ.
Л.ТОГООХҮҮ