Турк улсад оршин суугаа болон дамжин өнгөрч буй монголчууддаа зориулж, Анкара дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Түүнд “Сирийн нийслэл Дамаск орчимд 2013 оны наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан, АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн одоогийн Засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байна.
Иймд байдал тогтворжих хүртэл Сири болон түүний хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестинд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сиритэй хил залгаа Туркийн муж, хот, тосгоноор явахгүй байхыг анхааруулъя” гэжээ.
Х.ЭРХЭМ