Сонгуулийн синдромгүй амьдрах “цонхны үе” эхлэв. Цаг хугацаа, улс төрд тогтоосон жишгийг бодоод үзэхэд шүү дээ. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль дараалан болоод дууссаны дараа хоёр жилд монголчууд “амардаг” уламжлалтай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд гаднын зочид, төлөөлөгчидтэй уулзахдаа “Монголд одоо сонгуульгүй амьдрах хоёр жилийн хугацаа эхэллээ. Энэ хугацаанд бид ихийг хийж, бүтээнэ” гэж ярих болов. Гэвч бодит байдал дээр сонгууль тойрсон маргаан, улстөржилт үргэлжилсээр байна. Хөвсгөл, Дорнод аймаг одоо болтол албан ёсны Засаг даргагүй. МАН ялсан аймгуудад Засаг дарга томилох гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг багагүй унжсан. Дөрвөн аймгийг “сугалж” үлдчихээд элдэв шалтаг тоочиж байснаа бага багаар цэгцэлсээр одоо дээрх хоёр аймаг үлдэв. Тэнд хуучин Засаг дарга нар нь орлож байгаа. Орны хүмүүс хоёргүй сэтгэлээр ажиллана гэхэд хэцүү. Даргагүйгээр тэд хоёр дахь өвлөө угтах гэж байна.
Засаг дарга нартай Ерөнхий сайд өчигдөр цахим уулзалт хийлээ. Хөвсгөлийн Л.Цэрэнжавт Дулааны цахилгаан станцын асуудлыг түргэн шийдэх талаар үүрэг өгч байна лээ. Харин албан ёсны даргыг хэзээ томилох тухай ярьсанг үй. Энэ талаар ер нь Ерөнхий сайд мартчихсан мэт л байх болов. Сөр өг хүчнийхэн дуугарсаар байгаад залхсан уу, эсвэл Л.Цэрэнжавыгаа орлуулаад ханачихсан уу. Засаг даргын томилгоон дээр асуудал үүсгэж, удаан “хүндрүүлэх” зарчим доошоо шат шатандаа халдаж, дүүрэг, сумдад асуудал нэг хэсэг үүссэн. Одоо ч дуусаагүй байна. Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ “дайнтай” байгаа тухай сүүлийн өдрүүдийн турш ярив. ИТХ-ын 25 суудлаас МАН 13, АН 12-ыг авснаар эрх мэдлээ булаацалдсаар уджээ. Нэг суудлаар илүү учир МАН-ын гиш үүд нь хуралдаад Засаг даргаа ч, ИТХ-ын даргаа ч сонгож орхиж. АН-ынхангүйгээр хуралдсан юм чинь нөгөөдүүл нь ч “Хууль бус” гээд шүүхэд хандав.
Шүүхийн шийдвэр ч гардаггүй, Засаг даргатай ч болдоггүй. Хамтраад хуралдаж чадахгүй, ээлжлэн ирцээр бойкотлох зарчмаар “ажилласаар” жил тойрч буй юм билээ. Горыг нь дүүргийн иргэд амсаж байгаа юм. Эцэст нь Засаг даргаа АН, ИТХ-ын даргаа МАН авах “эв найрамдлын” тохиролцоо хийсэн байна. Гэхдээ бас л болсонгүй. Багануур дүүргийн МАН, АН-аас ээлжлэн сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тохиролцоогоо хэрэгжүүлэх гэтэл МАН-аас хуваарьт албан тушаалдаа зүтгүүлсэн хүн нь бөөн “но”-той байсныг АН-ынхан илрүүлчихжээ. Тэгээд АН-ын гишүүд нь дангаараа хуралдаж, ИТХ-ын даргын тамгыг хүчинг үй болгуулаад шинийг хийлгэсэн байна. МАН-ынхан мэдээж үүнийг хүлээж зөвш өөрөхгүй, “Хууль бус” гэв. Тамга авахдаа хаалга эвддэг моод тэнд ч бас болсон бололтой. Тохиролцооны дүнд томилогдсон Засаг дарга нь ч олигтой ажиллахгүй, хууль зөрчдөг хэмээн МАН-ынхан мэдэгдсэн. Энэ мэтээр хэвлэлээр дамжин хэрэлдэж байх зуур сонгуулийн синдромд автсан тус дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл дөнгөж 40 хувь л байгаа гэнэ. Тэд Засаг даргынх нь асуудлыг хурдан шийдээд өгөөч хэмээн гуйж байгаа.
Дээд шатны Засаг дарга нь доод шатныхныгаа томилох хуультай. Улст өрчилт өд “идүүлж” байгаа Багануур дүүргийн асуудлаа НИТХ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар анхааралдаа авна уу. Цахим уулзалт хийж, дэлгэцийн цаанаас харах нэг өөр. Мартаж орхисон аймгуудын Засаг даргын томилгоог Ажлын хэсэг гаргаад яаралтай шийдээч, Ерөнхий сайд аа. Орон нутагт сонгуулиа дуусгаж, иргэдэд улс төрийн синдромд өртөхгүй амьдрах боломжийг нь олгооч.
С.ТУУЛ