Шри-Ланк улсад эхэлсэн Ази тивийн сурагчдын АШТ-д спортын мастер Б.Нямдаваа (Багануур) дасгалжуулагчтай хоёр тамирчин оролцож байна. Тэмцээний рапид тоглолтын төрөлд бяцхан шатарчин Очир-Эрдэнийн Ариунболд мөнгөн медаль хүртэж, 11 насны ангилалд Батнямын Мөнхбат XI байрын амжилт үзүүлжээ. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.
"Есөн сарын 1" болов
Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос Спортын төв ордонд зохион явуулсан уламжлалт “Есөн сарын 1” тэмцээнд 6-18 насны 167 хөвгүүд, охид швейцарь оноолтын есөн тавилд өрсөлдсөнөөс хөвгүүдийн 8 хүртэлх насны ангилалд Э.Энх-Од (Сүхбаатар аймаг), Л.Очирбат (Цэцэн нүүдэл), Х.Тэмүүжин (Уран нүүдэл), 10 насанд Ц.Тэнгис (Зууны шатар), Бу.Амин-Эрдэнэ (Монгени), Л.Билгүүн (Хан-Алтай), 12 насанд Ц.Цолмон (Цэцэн нүүдэл), Д.Номунхан (Цэцэн нүүдэл), Э.Золбоот (Сэлэнгэ аймаг), 14 насанд Ү.Агьбилэг (Хан-Алтай), Г.Ганцоож (Мончесс), Ц.Бат-Эрдэнэ (Төгс нүүдэл), 18 хүртэлх насанд Н.Даваа-Очир (МХО), Э.Болдоо (Хан-Алтай), Э.Баасансүрэн (Хан-Алтай), охидын 8 хүртэлх насанд Б.Эгшиглэн (Дорнод аймаг), Б.Амин-Эрдэнэ (Сэлэнгэ чесс), Э.Амин-Эрдэнэ (Сүхбаатар аймаг), 10 насанд С.Тамир (Сүхбаатар аймаг), М.Мандухай (Хан-Алтай), Б.Удвал (Багануур), 12 насанд А.Буянзаяа (Бор- Өндөр), Б.Амина (Төгс нүүдэл), Г.Алтанзул (Зууны шатар), 14 насанд Н.Уранчимэг (Цэцэн нүүдэл), Б.Эрдэнэхөлөг (Сэлэнгэ аймаг), Д.Номин (Цэцэн нүүдэл), 18 хүртэлх насанд Ц.Амарбилэг (Багануур), Э.Хулан (Төгс нүүдэл), Ц.Сайханчимэг (Зууны шатар) нар медалийн эзэд болцгоож, ангилал тус бүрд айрагдсан тамирчид болон Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Билэгсайхан, “Урамтай шатар” клубийн бяцхан шатарчин Б.Энхсаран нар тусгай шагнал хүртэцгээв.
В.Крамник хошуучилж байна
Өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 3-ны өдрүүдэд Норвеги улсад болж буй Дэлхийн цомын тэмцээний зургаагийн давааны оноолтыг манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэмцээний түрүү байрын төлөө хүч үзэхээр шалгарч үлдсэн дэлхийн аварга асан В.Крамник (2784), ОХУ-ын аварга Д.Андрейкин (2727) нар үндсэн, стандарт дөрвөн өргийнхөө хоёрыг нь тоглосны дараа 1.5:0.5 харьцаатай байна. Крамникийн эхний өрөгт бэрсээ шидэн нүүргүй хүүтэй болж улмаар ялалт байгуулсан өргийг сонирхоно уу
.jpg)
Компьютеруудын өрсөлдөөн эхэллээ
Саяхан гараагаа эхэлсэн шатрын программын албан ёсны бус ДАШТ-д 36 компьютер гурван сарын турш “нүүж” аваргаа тодруулах бөгөөд тэдгээрийн найм нь 3000- аас дээш, 12 нь 2800-аас дээш чансаатай гэнэ.
Л.ТОГООХҮҮ