Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг “самарсан” хэмээн буруудаж, улмаар ажлаа өгсөн тэрбээр “Тони Блэйр” сангийн ажлын хэсэгт орчуулагч хийж байгаа гэнэ. Тавантолгойн тендерт хошуу дүрж, эхнэрийнхээ компанид хэдэн тэрбум төгрөгийн тендер авч өгсөн гэх мэтээр тэрбээр нэг хэсэгтээ нийгмийн анхаарлын төвд байсан билээ.
Ажлаа өгснөөсөө хойш нам жим болсон түүний талаар ойрын өдрүүдэд “Оюутолгойн ТУЗ-ийн дарга болно” гэсэн мэдээлэл “ниссэн”. Өндөр албан тушаалд дуртай, орд газрыг “самарч” ханадаггүй нөх өр вэ гэсэн дургүйцэл ч гарав. Гэтэл үнэндээ тэрбээр Засгийн газар, “Тони Блэйр” сан хоёрын үйл ажиллагааг холбох орчуулагчийн ажил гүйцэтгэж яваа юм байна.
С.УУЛ